Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын ерөнхийлөгчид халдсан амжилтгүй тохиолдлууд

1962 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедиг Далласт ажлаар явахад нь халдаж амийг нь бүрэлгэж байсан. 33 жилийн өмнө Вашингтоны Хилтон зочид буудлын дэргэд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдаж зургаан удаа буудсан ч тэр азаар амьд гарсан юм. АНУ-ын ерөнхийлөгч гэдэг манай гаригийн хамгийн аюултай албан тушаал.
АНУ-ын ерөнхийлөгч байсан хэн хэн рүү хэрхэн халдаж байсан бэ. Дэлхийн хамгийн том энэ гүрний тэргүүний аминд халдсан ч амжилтгүй болсон 7 тохиолдлыг дурдаж байна.

Хамгийн анхны халдлага

Түүхэнд бичсэнээр бол АНУ-ын ерөнхийлөгчид хамгийн анх 1835 онд халдаж байжээ. Нэгдүгээр сарын 30-нд ажилгүй болсон будагчин эр Ричард Лоуренс гэгч Капитолид нэвтэрч долоо дахь ерөнхийлөгч Эндрю Жексон руу буудсан байна.
 Буу нь авалцсангүй, дахиад буудсан ч мөн л авалцсангүй. Буу сум нь хэт чийгтэй байснаас авалцаагүй гэсэн байдаг.

Домгоор бол ерөнхийлөгч гэмт этгээд рүү очиж хэд хэдэн удаа цохьсон гэдэг. хэрэв Жексон ерөнхийлөгчийг албал улс орны эдийн засаг сайжирч, амьдрал дээрдэнэ гэдэгт  35 настай гэмт хэрэгтэн итгэлтэй байгаагаа байцаалт дээр хэлж байсан гэдэг.

Авраам Линкольнд халдсан нь

1864 оны наймдугаар сард ерөнхийлөгч Авраам Линкольныг Вашингтон хотод задгай сүйхээр явж байхад нь үл мэдэгдэх этгээд гар буугаар буудсан. Сум ерөнхийлөгчийн толгойноос хэдхэн см-ийн зайтай тусч түүний бортгон малгайг оносон байдаг.

Ерөнхийлөгчид халдсан этгээдийг тогтоож, баривчилж чадаагүй. Үүнээс яг нэг жилийн дараа ерөнхийлөгчийг жүжиг үзэж байхад нь жүжигчин Бут гэгч  толгойд нь буудаж амийг нь хөнөөсөн.

Экс-Ерөнхийлөгчид халдав

1912 оны аравдугаар сарын 14-нд АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч  асан Теодор Рузвельт 28 дахь ерөнхийлөгчөөр сонгогдох гэж Милуокид очиж үг хэлж байхад нь буудсан. Жон Шрэнк гэгчийн буудсан сум ерөнхийлөгчийн энгэрт байсан 50 хуудас гар бичмэл дээр туссан.

Түүнийг 90 минутын турш үг хэлж байхад хүмүүс үгийг нь сонсч алга ташихын зэрэгцээ цагаан цамцан дээрх цусан толбыг харж байсан гэдэг. Мэс засал аминд халтай байснаас эмч нар сумыг аваагүй гэдэг. Ерөнхийлөгч энэ сумыг долоон жил цээжиндээ тээж явсан.

Ерөнхийлөгчийг бүсгүй аварсан нь

АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтийн хамгаалатын алба тун хариуцлагагүй байсан гэдэг. 1933 оны хоёрдугаар сарын 15-нд ерөнхийлөгч Маймагийн Бойфренд цэцэрлэгт үг хэлэх байлаа. Лимузиний хаалга онгойхтой зэрэгцээд буун дуу гарсан. 33 настай Жузеппе Зангар гэгчийн сум Чикаго хотын дарга Антон Чермакийн гэдсэнд туссан.

 Гэмт этгээдийн дэргэд Лилиан Кросс гэгч зогсч байсан нь Зангарын гарыг цохисноор сум өөр хүнд туссан гэдэг. Зангарыг эхлээд 80 жил хорихоор шийтгэж байсан ч Чермак нас барснаар түүний ялыг өөрчилж гуравдугаар сарын 20-нд цахилгаан сандалд суулгажээ.

Ерөнхийлөгчийг гэрт ална


1950 оны арваннэгдүгээр сарын 1-нд пуэрто гаралтай Гриселио Торресола, Оскар Кольясо нар АНУ-ын 33 дпахь ерөнхийлөгч Гарри Трумэнийг алахаар оролдсон. Ерөнхийлөгчийг гэртээ байхад алахыг оролдсон анхны оролдлого болохоор хэдэн арван хамгаалагчтай түүнийг ална гэдэг магадлал тун бага байсан нь мэдээж.

Буудалцааны үеэр Торресола  алагдаж, Кольясо цээжиндээ шархдан баригдсан. Тэрээр  өөрийн эх орон Пуэрто-Риког чөлөөлөхөд хувь нэмэр оруулах гэж ерөнхийлөгчийг алах гэж байснаа хүлээсэн.  Трумэн  японы Хиросима, Нагасакиг атомын бөмбөгөөр бөмбөгдөх шийдвэр гаргасан нь Кольясогийн амийг аварсан гэж болно. Трумэнийг нас барсны дараа Кольясог өршөөснөөр эх орондоо эргэж очиход нь Кубын удирдагч Кастро түүнийг “Империализмын эсрэг тэмцлийнх нь төлөө шагнасан гэдэг.

Ар араасаа гарсан халдлага

АНУ-ын түүхэнд хамгийн анх бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч Жеральд Фордын амь насанд 1975 онд хоёр ч удаа ердөө 16 хоногийн зайтай халдсан байдаг. Есдүгээр сарын 5-нд Сакраментогийн цэцэрлэгт ерөнхийлөгч үг хэлэх байлаа. Нэг эмэгтэй ерөнхийлөгч рүү дөхөж очоод буудсан ч тусгай албаныхан хаасан. Эмэгтэйг бүх насаар нь хорихоор шийтгэлээ.

16 хоногийн дараа бас ерөнхийлөгчийг Сан-Францискод буудлаас гарч ирэхэд нь Сара Жейн Мур гэгч эмэгтэй буудахыг оролдсон.
34 жилийн дараа таван хүүхдийн эх энэ эмэгтэй суллагдаад сонинд өгсөн ярилцлагадаа энэ үйлдлээ “Ноцтой алдаа” байсан гэж хэлсэн. 1975 онд тэрээр улс орны амьдралыг өөрчлөхөд ерөнхийлөгчийг алж, хүчирхийллийн хувьсгал хийх хэрэгтэй гэж хатуу итгэлтэй байсан гэж ярьжээ.

Халдварлуулж хөнөөх гэсэн нь

42-хон настай ерөнхийлөгч Билл Клинтонд халдах гэсэн оролдлого хамгийн олон. Хамгаалалтын алба жилд дунджаар арван халдлагыг мэдэж урьдчилан сэргийлдэг байсан гэнэ. Барьж саатуулсан гэмт этгээдүүд нь бараг л бүгд сэтгэцийн өвчтэй байжээ.

Хамгийн ноцтой бараг халдсан гэж болох нь “Техасын бүгд найрамдах улс” гэгчид хамаардаг Оливер Эмих, Жек Гриб,  Жонни Вайз нарын оролдлого байлаа. Мөрдөн байцаалтын явцад тэд “Bic” гэдэг тамхины асаагуурт тоноглосон буугаар ерөнхийлөгч болон өндөр албаны хүмүүсийг ХДХВ, шүлхийн нян халдварлуулсан кактусын өргөсөөр буудахаар төлөвлөж байснаа хүлээсэн байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан