“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Пакистанд сургуулийг чөлөөлөх үеэр 148 хүүхэд амь алдлаа
Пакистаны Пешавер хотноо талибын зэвсэгт дайчид цэргийн сургуулийн хүүхэд багш нарыг барьцаалсныг засгийн газрын цэргүүд чөлөөлөх үеэр 140 гаруй хүүхэд, насанд хүрэгч амь алдлаа хэмээн хэвлэлүүд бичиж байна. Яг хэдэн хүн амь алдсаныг хэн ч тодорхой хэлэхгүй байна. Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф сургууль руу террористууд халдсаныг үндэсний эмгэнэл гэж нэрлэлээ.
Өглөөгүүр сурагчид шалгалт өгч байхад цэргийн хувцас өмссөн “Талибан” хөдөлгөөний зэвсэгт 9 дайчин нэвтэрч эзлэн авсан юм байна. Тэд сургууль руу автобусаар дөхөж очин хашаа давж орцгоожээ. “Бид цайны газарт байж байтал зургаан хүн хана даган явж байхыг хараад мэдээж хүүхдүүд л тоглож байна гэж бодсон. Гэтэл тэд зэвсэгтэй байхыг харлаа. Тэгээд л тэд биднийг буудаж эхлэхэд бид ангид орж нуугдсан” гэж Мудассир Аван гэгч ярьжээ.
Хамглаалтынхан тэдний нэгийг бүсэлж авах үеэр нэг дээрэмчин өөрийгөө дэлбэлсэн байна. Бусад нь ангиас анги руу орон хүүхдүүдийг буудаж эхэлжээ.
Цэргийнхэн шуурхай хөдөлж сургууль руу дайрч хэдэн цагийн турш тулалдсан гэнэ. Энэ үеэр сургууль дотор буудах, дэлбэрэх чимээ гарсаар байжээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд зэвсэгт дайчдаас дөрвөн хүн, барьцааны хүмүүсээс 80 нь амь алдсан гэсэн аймшигт тоо гарчээ. Сургууль доторх бусад хүүхдүүдийг аврахын тулд армийнхан тэнд цугларсан эцэг эхчүүдийг дотогш нэвтрүүлэхгүй арай гэж тогтоож байсан гэнэ.
Амь үрэгдсэн болон шархдаж бэртсэн хүмүүсийг орйолцоох эмнэлэгт хүргэжээ.
“Бид химийн шалгалт өгч химийн лабораторт байж байсан. Цэргийн хээринй хувцастай хүмүүс орж ирээд шууд л хүүхдүүд рүүү гал нээсэн. Тэд бүр хэн нэгэнтэй хамт ирсэн байсан хоёр настай хүүхдийг хүртэл буудсан” гэж оюутан Амир Матиин ярьжээ.
Ахлах ангийн сурагч Амир Матиин юу болоод байгааг хараад нөхөдтэйгөө хамт ангийнхаа хаалгыг бэхэлсэн гэнэ. “Тэд гурвуулаа байсан. Тэд хаалгыг зүгээр л цөм цохиод дотогш орж ирсэн” гэж тэр ярьсан байна.
Зэвсэгт этгээдүүдийн буудсан сумны хонгионоос үзэхэд тэд том калибрын буутай байжээ. Террористууд энэ халдлагад удаан бэлтгэж, засгийн газар тэдэнтэй ямар ч яриа хэлэлцээр хийхгүй гэдгийг ойлгож байсан бололтой. Зургаан цагийн дараа гэхэд бас гурван террорист өөрийгөө дэлбэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар сургуулийн барилга бүхэлдээ эвдэрч сүйдсэн байна. “Хоёр зэвсэгт дайчин амьд үлдэж сургуулийн захирлын өрөөнд хориглоод армийнхантай буудалцсаар байсан” гэж мужийн ерөнхий сайд Первез Хаттаж ярьжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр хүүхэд насанд хүрсэн 148 хүн амь алдаж, хүнд шархтай 150 орчим хүн эмнэлэгт очоод байгаа юм байна. Зэвсэгт дайчдыг сургуульд дайран орох үеэр 500 орчим сурагч, багш тэнд байжээ.
Зэвсэгт халдлагын үеэр амь алдсан хүүхдүүдийг өнөөдрөөс оршуулж эхлэн, улс орон даяар гурав хоногийн гашуудал зарласан байна.
novshnuud
Үхэж байсан лалын хэт даврагсад, хаа дайралдсан газар нь алж устгах хэрэгтэй

0 Сэтгэгдэл
2014.12.17
2014.12.17