Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пакистанд зэвсэгт дайчид 500 хүүхэд барьцааллаа гэж мэдээлж байна


Пакистаны Пешавар мужид цэргийн албан хаагчдын хүүхэд суралцдаг сургуулийн хэдэн зуун хүүхдийн зэвсэглэсэн зургаан террорист этгээд  барьцаалж авлаа гэж хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Reuters агентлагийн мэдээгээр бол сургууль дотор буун дуу гарсан байна. Сургуулийг бүслээд байгаа пакистаны зэвсэгт хүчнийхэн  дотор лавтай 500 орчим сурагч, багш нар байгаа гэж мэдээлжээ.
АР-ын мэдээгээр бол хоёр сурагч амь алдсан гэж байгаа бол Пакистаны хэвлэлүүдэд дөрвөн сурагч амь алдаж 30 орчим хүүхэд шархадсан гэж бичиж байна.
Зэвсэгт халдлагын хариуцлагыг “Техрик-и-талибан Пакистан” гэдэг зэвсэгт бүлэглэл өөртөө үүрчээ.
“Техрик-и-талибан Пакистан” нэртэй лалын зэвсэгт байгууллага нь 2007 онд байгуулагдсан, Пахкистан болон Афганистаны хил дээрх Зоне үндэстнүүдийн нутагт байрлаж пакистаны террорист бүлэглэлүүдийг нэгтгэдэг байгууллага юм байна.
Тэд пакистаны албан ёсны засгийн газрыг эсэргүүцэж пакистанд шариатын дэглэм тогтоох, Пакистан, Афганистаны нутгаас НАТО-гийн хүчинд цохилт өгөх зорилготой гэнэ.
2013 оны намар АНУ-ын Агаарын хүчний нисгэгчгүй онгоц энэ бүлэглэлийн удирдагч Хакимулла Мехсудыг хөнөөсний хариуд эдний дайчид Пакистанд удаа дараа халдаж Пакистаны томоохон хот Карачигийн олон улсын нисэх буудлыг эзлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
130 ХҮҮХЭД ҮХЭВ ЭЭ.
Хамгийн их уншсан