Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөө аж ахуйн орон даяар тооллого эхэллээ

Монгол Улсад анх удаа хөдөө аж ахуйн нэгдсэн тооллого, түүвэр судалгаа хийж эхэллээ. Монголын Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж буй  энэхүү тооллого зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. Улсын комисс хийж буй уг тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи мэдээлэл тодорхой болно. Түүнчлэн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй өрхийн үйлдвэрлэл, орлого, зардал, хүнсний хомсдол, хангамж, санхүү, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг бусад нэмэлт мэдээллийг бүрдүүлэх юм

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан