“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ЭНЭТХЭГИЙН ”ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨТӨЛБӨР” 50 НАС ХҮРЛЭЭ
Энэтхэгийн Засгийн газар 1964 оны есдүгээр сарын 15-наас Энэтхэгийн Техник ба Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (ЭТЭЗХА) Хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь энэ жил 50 дахь жилээ тэмдэглэж байна. Хөтөлбөрөө “Бусад хөгжиж байгаа орнуудтай тогтоосон манай харилцааг хоёр талын түншлэл, хамтын ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэхэд техник ба эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь нэн чухал юм. Энэ нь хүн төрөлхтний нийгэм, эдийн засгийн сайн сайхныг хөхүүлэн дэмжих, нийтийн зорилгод хүрэхийн тулд дэлхийн хүмүүс өөр хоорондоо харилцан хамааралтай байдаг зүй тогтолд бидний зүгээс оруулж байгаа тодорхой арга хэмжээ юм” гэж тодорхойлжээ. ЭТЭЗХА Хөтөлбөр болон түүний салбар хөтөлбөр болох SCAAP (Special Commonwealth Assistance for Africa Programme) [Африкийн Хөтөлбөрт зориулсан Хамтын Нөхөрлөлийн Тусгай Тусламж (АХЗХНТТ)] ба Technical Cooperation Scheme of Colombo Plan [Коломбын Төлөвлөгөөний Техникийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр]-ийн хүрээнд эрх чөлөөт Энэтхэг орон өөрийн оршин тогтносон 60 гаруй жилийн түүхэн туршлагаасаа хуваалцах зорилгоор дэлхийн 160 гаруй орноос хүмүүс урьдаг.
Хэдийгээр ЭТЭЗХА Хөтөлбөр нь 1964 онд хэрэгжиж эхэлсэн боловч Энэтхэгийн хөгжлийн хамтын ажиллагааны “Нэг Дэлхий” хэмээх бодлого Энэтхэг улс тусгаар тогтносныхоо дараахнаас эхэлсэн түүхтэй. 1949 онд хөгжиж байгаа орны 70 оюутанд Энэтхэгт суралцах Засгийн газрын тэтгэлэг олгосноо зарласан.
Үүнтэй мөн нэгэн үед чадавхийг бэхжүүлэх чиглэлд авсан тусламж үнэлж баршгүй чухал ач холбогдолтой байсан бөгөөд Энэтхэгийн хөгжилд үлэмж их нэмэртэй байв. Энэ нь ЭТЭЗХА Хөтөлбөрт улам их урам зориг өгч байсан ба өөрсдийн хөгжлийн туршлагаа бусадтай хуваалцах нь хамгийн чухал үзэл санаа болж байв. Энэ үзэл санааны дагуу Өмнөт-Өмнөтийн хамтын ажиллагаа (тухайлбал, UNCTAD, Economic Cooperation among Developing Countries (ECDC) [Хөгжиж байгаа Орнуудын хоорондох Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа], Хөгжиж байгаа орнуудын хоорондох Техникийн Хамтын Ажиллагаа, Олон улсын Эдийн Засгийн Шинэ Журам зэрэг янз бүрийн арга хэмжээ, хэлэлцүүлэгт Энэтхэг улс гол үүрэг рольтой оролцож байлаа.
Жилээс жилд энэ хөтөлбөрт хамрагдах хүний тоо нэмэгдэж байгаагаас энэ хөтөлбөрийн хэрэгцээ, ач холбогдлыг харж болно. Зөвхөн 2013-14 онд ЭТЭЗХА/ АХЗХНТТ-ийн хөтөлбөрийн хүрээнд 10,000 тэтгэлэг захиалжээ. Энэ хүрээнд Энэтхэгийн сургалтын 47 байгууллага төрөл бүрийн салбарт 280 гаруй сургалт курс зохион байгуулж байна. Энд мэдээллийн технологи, төрийн захиргаа удирдлагаас авхуулаад сонгуулийн удирдлага, ЖДҮ, бизнес, хөдөөгийн хөгжил, парламентын ажил, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарууд байна. Үүнтэй нэгэн адил, аюулгүй байдал, стратегийн судалгаа, батлан хамгаалахын удирдлага, далай, нисэхийн инженерчлэл, ложистик, удирдлага, далайн гидрограф, босогчдын эсрэг тэмцэх зэрэг батлан хамгаалахын 3 гол салбар болох Арми, Усан цэрэг, Агаарын хүчний сургалтуудыг Үндэсний батлан хамгаалахын коллеж, Батлан хамгаалахын ажилтан нарын коллеж зэрэг Энэтхэгийн нэр хүндтэй байгуулагуудад зохион байгуулж иржээ. Хөгжиж байгаа Зарим орон эдгээрийн заримыг нь өөрийгөө санхүүжүүлэх замаар өргөжүүлэн хэрэглэж байна. ЭТЭЗХА Хөтөлбөр нь тэтгэлэгт хамрагдагсдыг мэргэжлийн ур чадвараар зэвсэглээд зогсохгүй тэдгээр хүмүүсийг улам бүр даяаржиж байгаа нийгэмд зориулан бэлтгэж ирлээ.
Хөтөлбөрт хамрагдагсдын тоо нэмэгдэхийн хэрээр ЭТЭЗХА Хөтөлбөрт олгодог төсвийн зардал бас нэгэн адил өсч, 1964-65 онд 4.6 лах рупи байсан бол 1971-72 оны санхүүгийн жилд 1 срори болсон ба 2013-1914 онд 200 срори рупи болж өсжээ.
ЭТЭЗХА Хөтөлбөр нь мөн чанараараа хоёр талын хөтөлбөр юм. Гэвч сүүлийн жилүүдэд ЭТЭЗХА Хөтөлбөрийн нөөц чадавхийг Африкийн Эдийн Засгийн Комисс (Economic Commission for Africa), Хамтын Нөхөрлөлийн Тамгийн Газрын Үйлдвэр Хөгжлийн Нэгж (Industrial Development Unit of Commonwealth Secretariat), ЮНИДО (UNIDO), 77 (Group 77) болон 15 (G-15)-ийн Бүлэг зэрэг бүс нутгийн болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаанд ашиглаж иржээ. Зүүн Өмнөт Азийн улсуудын Нийгэмлэг (АСЕАН), Олон-Салбарын Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Бенгалийн Булангийн Санаачлага (Вay of Bengal Initiative for Multi-Sectoral Technical and Economic Cooperation [BIMST EC]), Меконг-Гангын Хамтын Ажиллагаа (Mekong-Ganga Cooperation [MGC]), Африкийн Холбоо (African Union [AU]), Афро-Азийн Хөдөөгийн Хөгжлийн Байгууллага (Afro-Asian Rural Development Organization [AARDO]), Пан Африкийн Парламент (Pan African Parliament), Карибийн Хамтын Нийгэмлэг (Caribbean Community [CARICOM]), Дэлхийн Худалдааны Байгууллага (World Trade Organization [WTO]), Энэтхэгийн Далайн Тойрог (Indian Ocean Rim)-Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (Association for Regional Cooperation [IOR-ARC]) болон Энэтхэг-Африкийн Дээд Хэмжээний Уулзалт (India-Africa Forum Summit) зэрэг байгуулагуудтай ЭТЭЗХА Хөтөлбөр нь саяхнаас өөрийн үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж ирлээ. ЭТЭЗХА Хөтөлбөр нь хэд хэдэн хэсгээс тогтоно. Энэтхэгт сургалт зохион байгуулахаас гадна Энэтхэгийн экспертүүдийг гадаад томилон ажиллуулах (deputation of Indian experts abroad), онцгой байдлын тусламж үзүүлэх (aid for disaster relief), тоног төхөөрөмж бэлэглэх (gifting of equipment), судалгааны аялал хийх болон үндэслэлийн судалгаа явуулах/зөвлөх үйлчилгээ үзүүлэх (study tours and feasibility studies/consultancy services) зэрэг нь бас энд хамрагдана. ЭТЭЗХА Хөтөлбөр нь хэрэгцээтэй холбоотой хөтөлбөр бөгөөд тиймээс ч ЭТЭЗХА Хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх тусламж нь нөхөрсөг орнуудаас гаргасан хүсэлтийн хариу болох, Энэтхэгийн төрийн удирдагчдын шийдвэрээр олгогддог хөтөлбөр болно.
ЭТЭЗХА Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг байнгын курсүүдээс гадна түнш орнуудаас тавьсан тусгай хүсэлтийн дагуу зохион байгуулдаг тусгай курс, сургалтын хөтөлбөрүүд бас бий. Сүүлийн жилүүдэд, сонгуулийн менежмент (Шинэ Дели дахь Ардчилал, Сонгуулийн Менежментийн Олон улсын сургууль дээр явагддаг), Засгийн газрын амжилттай үйл ажиллагааны менежмент (Кабинетын Хэрэг Эрхлэх Газартай хамтран зохион байгуулдаг), төрийн албан хаагчдын дунд түвшний сургалт (Төрийн захиргаа судлалын Үндэсний институт (National Institute of Administrative Research [NIAR])/ Сайн засаглалын Үндэсний Төв (National Center for Good Governance [NCGG] дээр зохион байгууллагддаг), Парламентын судалгаа [Parliamentary Studies] (Парламентын Судалгааны Товчоо дээр зохион байгууллагддаг), Хотын дэд бүтцийн менежмент (Хүний Нөөцийн Менежментийн Институт дээр зохион байгууллагддаг), Үнэртэн ба Амттаны судалгаа (Үнэртэн ба Амттаны Хөгжлийн Төв дээр) болон ДХБ-тай холбоотой сэдвүүд (ДХБ-ийн Судалгааны Төв, Энэтхэгийн Гадаад худалдааны Институт дээр) зэрэг болно. Түүнчлэн, Ражастаны Тилониа дахь Вэрфут Коллежийн зохион явуулсан, тухайлбал, бичиг үсэг хагас мэддэг эсвэл бичиг үсэг үл мэддэг хамгийн буурай хөгжилтэй орнуудын эмээ нарт зориулсан нарны технологийн талаарх курс зэрэг зарим нэг шинэлэг сургалтыг бас зохион явуулсан.
ЭТЭЗХА Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг бас нэг ажил нь Энэтхэгийн экспертүүдийг гадаадад томилон ажиллуулж түнш орны гаргасан тусгай шаардлага, хоёр талын үүрэг, хариуцлагын талаарх санал санаачлага гаргадаг явдал юм. Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, аудит, эрх зүй, газар тариалан, аюурведа, статистик, хүн ам зүй, төрийн захиргаа, нэхмэлийн үйлдвэр зэрэг салбаруудад Энэтхэгийн экспертүүдийг томилон ажиллууллаа. Батлан хамгаалахын экспертүүдийг хэд хэдэн орон авч ашиглав. Үндэслэл боловсруулах судалгаа явуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх явдлыг түнш орнуудын хүсэлтээр зохион байгуулж ирсэн ба тухайн орны Засгийн газарт үнэ төлбөргүй, өөрсдөд нь нийцсэн хэлбэрээр ашиглах боломж олгож ирлээ.
Судалгааны аяллын хувьд тухайн оронд суугаа Энэтхэгийн Элчин сайдын яамтай зөвшилцөн нэг-хоёр долоо хоногийн хөтөлбөр зохион байгуулж энэ хугацаанд төлөөлөгчдийг чухал байгууллага, сургалтын төв, Энэтхэгийн янз бүрийн сонирхолтой газруудтай танилцуулдаг юм.
ЭТЭЗХА Хөтөлбөр нь төрөл бүрийн тив бүс нутагт ЭТЭЗХА Хөтөлбөрийн бамбарыг бадамлуулагч төгсөгчдийн асар том сүлжээг бүрдүүлж ирсэн ба энэ нь Энэтхэг ба тухайн орны хооронд соёлын нөлөө бүхий гүүр бий болгон хөгжүүлж ирсэн. ЭТЭЗХА Хөтөлбөрийн төгсөгчид өөрсдийн орчинг бий болгож, тэдгээрээс сайд нар, ахмад дипломатууд, эрдэмтэд, Засгийн газрын ажилтнууд, тэргүүний бизнес эрхлэгчид олноор төрж гарсан. ЭТЭЗХА Хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллагддаг янз бүрийн үйл ажиллагааны хүрээнд, Энэтхэг нь техникийн ноу хоу, экспертиз олгодог хүчтэй өрсөлдөгч орон болохоо бусад улс орнуудад улам бүр ойлгуулж мэдрүүлэх боллоо. .
Алтан ой буюу 50 жил нь тохиож байгаа ЭТЭЗХА өнөө хүртэл зорчиж ирсэн аяллаа дурсан санаж, хүрснээ амжилтаа тэмдэглэж, хойшдын зорилгоо тодорхойлж байна. Энэ явцдаа мэдсэн мэдлэг, олж авсан туршлагаа хөгжиж байгаа түнш орнуудтайгаа улам шинэлэг, илүү үр дүнтэй хэлбэрээр хуваалцаж, улам нягт ойртон нөхөрлөх бололцоог Энэтхэг улсад олгох юм.

0 Сэтгэгдэл