“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Сиднейд кафе руу хүчнийхэн дайрах үеэр гурван хүн амь алджээ
Австралийн Сидней хотын төв дэх Lindt кафег эзэлж 30 орчим хүнийг барьцаалж 16 цаг орчим байсан гэмт этгээдүүд рүү цагдаагийнхан довтолж орох үеэр гурван хүн амь алдсан байна.
Мартин Плейсийн талбай дахь кафе руу цагдаагийнхан дайрч буудалцахад барьцаанд байсан хүмүүс зугтааж харин 49 настай Мэн Монис, Шейх Харон гэх нэгэн амь үрэгджээ.
Таван хүн, түүний дотор цагдаагийн нэг ажилтан шархадсан байна. Хүмүүсийг барьцаалж байсан гэмт хэрэгтэн хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна. Кафег эзэлж, хүмүүсийг барьцаанаас суллах ажиллагаа дууссан гэж цагдаагийнхан мэдэгджээ. Гэхдээ нас барсан хүн цагдаагийн ажилтан уу, хүн барьцаалагч гэмт хэрэгтэн үү гэдгийг тодруулаагүй орхижээ.
Австралийн зарим хэвлэлийн мэдээгээр бол 49 настай Харон Морис гэгч нь Ираны харьяат, австралид 1996 онд ирсэн хүн байжээ. Үүний өмнө тэрээр австралийн цэргүүд Афганистанд үүрэг гүйцэтгэж байгааг эсэргүүцэн “үзэн ядах захидал” бичдэгээрээ хэвлэлийнхний анхааралд орж байсан гэнэ.
Түүнийг бас өмнө нь аллага, олон удаагийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэний төлөө хоёр ч удаа шүүгдэж, тэнсэн харгалзах ялтай байсан гэж бичжээ.
Хотын төвд байх энэ кафег гэмт хэрэгтнүүд зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар 19, зарим нь 30 гэж байгаа үйлчлүүлэгчдийн нь хамт барьцаалан тэдний гарт “Лалын улс” бүлэглэлийнхтэй төстэй араб бичиг бүхий хар туг бариулан цонхон тушаа зогсоож, Австралийн ерөнхий сайд Тони Эботтой хэлэлцээ хийхийг шаардаж байсан юм.

0 Сэтгэгдэл