Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“MARCO POLO”-г үзэгчид ингэж үнэлжээ


Марко Поло киног Netflix-ээр үзлээ. Олон ангит, нэг ангидаа найман үзэгдэлт, телевизийн цувралын гол дүрүүдийн нэгд Монголын жүжигчин Б.Амарсайхан тоглож, Ариг Бөх хааны дүрийг бүтээсэн юм. Тэрээр өөрийнхөөрөө тоглож, нөгөөх сөөнгө хоолойгоор дүрээ амилуулсан нь дотно, сайхан санагдлаа. Тэр тусмаа нутагтаа ах Хубилайтайгаа шөнөжин ярьж суусан болон тулааны талбарт түүнтэй Монголоо Монголоор нь авч үлдэхийн төлөө тулалдан амь эрсдэж байгаа хэсэг үнэхээр сэтгэл хөдлөм. Энэ кинонд монгол хэлийг өргөн ашиглажээ. Хатан, хаан, тэнгэр, цагаан сар, хуралдай, айраг, гэр... гэх мэт маш олон үг давтагдаж байна.  Монголчууд ч олны хэсэгт, гол болон туслах дүрүүдэд олноор тоглосон байна.

Жүжигчин М.Оргил, “Хөсөгтөн” хамтлагийнхан харагдсан. “Алтан Ураг” хамтлагийн дуу, хөгжим, уртын дуу, хөөмэйг үндсэн, дэвсгэр хөгжим болгосон байна. Хубилай хаан, Ариг Бөх хаан, Чаби хатан, Хайду хаан, Марко Поло, Чингим агь, Хөхлөн гүнжийн нэрийг зээлдсэн Нэргүй, Тулга, Бямба, Өмнөд Сүн Улсын сайд Жиа Сидао нарын дүр өвөрмөц болжээ. Ялангуяа Чаби хатан, Жиа Сидао нарын уран хурц ухааныг жүжигчид гайхалтай гаргажээ...

...Энэ киноноос хамгийн олзуурхууштай нь урьд өмнө гадныхны хийсэн кинонуудыг бодвол түүхэнд хүндэтгэлтэй, монголчуудад шударга хандсан явдал. Урьд нь монголчуудыг тувт дорд үзэж, хир даахиндаа баригдсан бүдүүлэг, зэрлэгүүд гэж харуулдаг байсан бол энэ удаад хүн шиг хүмүүс байсан гэдгийг харуулжээ. Энэ зарчим ялангуяа Хубилай, Хайду, Аригбөх, Чингим нарын зөрчил дээр их тод харагдана. Хубилайн хүү, хааны агь Чингимийг авга ах нар нь "Хятад суртлаар хүмүүжсэн, ордонд өссөн нялзрай амьтан" гэж голдог. Тэгж хэлүүлснийхээ хүчинд тэрээр тал нутгийн жинхэнэ баатар эрсийн замналаар дайн тулаанд явж, ялж, ялагдаж, монгол зан суртлаа алхам тутамдаа олж, өөрийн хурц мэдрэмж, сийрэг ухаанаар төрийн хүний зиндаанд очиж байна.
Мөн эцэг өвгөдийн жинхэнэ гал голомт Хар Хорумдаа эзэн сууж, Монгол үндэстнээ Монголоор нь авч үлдэхийн төлөө хаадын хаан болсон Хубилайтай зөрчилдөж байгаа Хайду хаанд "Хаан ах таны төр Италийн тагнуул, Перс сангийн сайд, Араб цэргийн сайд, Хятадын бумбын шашинтан, хинду лам, христ шүтлэгтэн, исламын татвар хураагч гээд зүсэн бүрийн харь хүмүүсээр дүүрч, харин өөрийн мах цусан төрөл, Монгол ах дүүгийнхээ үгийг сонсохгүй, алж талж, үл тоож байгаа чинь тоогүй. Энэ бол Чингис өвгөөс уламжилсан төр биш" гэж зоригтой хэлж байгаа нь өнөөгийн манай төрийн нүүр царайг онож хэлсэн айхтар үг байв. Тэрээр монгол хүн, Монголын төр хятадын соёл, заншил, сурталд автахгүй, жинхэнэ Монголоороо байхыг байн байн сануулж байгаа нь энэ киноноос бидний олж харах гол зүйл болов уу.
Via Л.Мөнхтөр
Салхит хот

0 Сэтгэгдэл
vneheer aguu tvvhtei mongolooroo baharhay mongol hvn mongolooro amidarch mongolooroo vhdeg. etseg uwgudiin min bvteesen agua ih tvvhiig delhii dahind bvh uls ornuud meddg bolowch vzsen zowlongoo sanahiig hvsehgvi nuuhiig hicheeh ym. mongolchuud bidnend ertnii ustei china, russkia arabiin ertuntsiihund ungursniig sanuulsan mundag bvteel bna. bayrlalaa. aguu mongol aguu.
Хамгийн их уншсан