Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Террористууд Сиднейн төвд кафе эзэлж хүмүүсийг барьцаалжээ

Австралийн Сидней хотын төвд лалын шашинтнууд нэгэн кафег эзлэн үйлчлүүлж байсан 20 орчим хүнийг барьцаалсан хэрэг гарчээ. Хууль сахиулагчдын мэдээлснээр бол тэнд зэвсэгтэй хоёр алан хядагч байгаа бололтой. Тэдэнд дэлбэлэх бодис бүхий үхлийн бүс байж магадгүй хэмээн цагдаагийнхан болгоомжилж байна. Тэд хүмүүсийг барьцаалаад нэг хүнээр “Аллахаасаас өөр бурхан үгүй, Мухаммет бол түүний элч” гэсэн бичиг бүхий туг далбааг бариулан гадагш харуулж  байна. Шинжээчид  энэ тугийг Аль-Кайдатай холбоотой Фронт ан-Нусра бүлэглэл хэрэглэдэг гэж байна. Тэд “Лалын улс”-тай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
Цагдаагийнхан Сиднейн төвд хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад, бүх төрлийн онгоцыг хотын дээгүүр нисч өнгөрөхийг хориглоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан