Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд сонгууль боллоо


Япончууд шинэ хууль тогтоогчдоо өчигдөр сонголоо. Парламентын доод танхимын 475 гишүүнийг сонгох сонгуульд одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам дахин ялах төлөвтэй хэмээн ажиглагчид үзэж байна. Сонгуулийн өмнөх санал асуулгаар сөрөг хүчний Ардчилсан нам ч парламентад нэлээд суудал авах төлөвтэй байгаа аж. Парламентын 475 суудлын төлөө 1191 нэр дэвшигч өрсөлджээ.
Шинзо Абэ 2012 оны сонгуульд ялах үед олон нийт түүнийг эдийн засгаа сэргээж чадна хэмээн ихээхэн найдлага тавьж байсан ч одоо Японы эдийн засаг хямралд орчихоод байгаа билээ.  Гэсэн ч Шинзо Абэд сонгогчдын итгэл алдраагүй бололтой. Түүний томъёолсон “Абэкономикс” хэмээх бодлого нь Японд урьдын адил эдийн засгийн хүчирхэг байдлыг нь авчирч, “Наран улс дэлхийн төвд эргэн мандаж чадна хэмээн амлаж байна” гэж Шинзо Абэ сонгуулийн өмнө мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан