Кембрижийн гүн ба гүнгийн ахайтан нар Британийн хаан ширээний ирээдүйн залгамжлагч хунтайж Жоржийн албан ёсны гурван ширхэг фото зургийг Зул сарын баярын тохиолдуулан олон нийтэд зориулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараасан байна.
Их Британийн хаан ширээг залгамжлахаар ээлжээ хүлээж
байгаа хунтайж нарын дотор Жорж нь гуравдугаарт жагсаж байгаа бөгөөд тэрээр
өнгөрсөн долдугаар сард нэг ой хүрсэн юм.
Бяцхан хунтайжийн зургийг Кенсингтоны ордоны довжоон дээр
авсан байна. Зургийг Харри хунтайжийн хувийн нарийн бичгийн дарга, албан бус
зурагчин Эд Лейн Фокс дарсан юм байна. Хунтайж Харри ба түүний гэргий
Кембрижийн гүн ахайтан Кейт нар Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
папарацци нарын авсан ямар ч зургийг хэвлэхээс татгалзан ёс суртахуунтай байр суурь
баримтлаж байгаад талархах үүднээс эдгээр зургуудыг тараасан гэдгийг “BBC”
агентлагийн Британийн хааны гэр бүлийн хэрэг эрхэлсэн сурвалжлагч Питер Хант
мэдэгджээ.
Кембрижийн гүн ба гүн ахайтан хоёр АНУ-ын зүүн эргийн
дагуу гурван өдөр үргэлжилсэн албан ёсны аялаласаа эргэн ирээд удаагүй байна.
Тэд аялалын үеэр есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны хохирогчдын
дурсгалын цогцолбор ба музейг үзэж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзан, сагсан
бөмбөгийн тэмцээнийг сонирхсон.
Он гарсны дараа хоёрдугаар сард хунтайж Харри Япон, Хятад
улсуудаар албан ёсны айлчлал хийнэ. Гэхдээ энэ аялалд түүний гэргий Кейт
оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь, тэр үед Кейт жирэмсний сүүлийн хагаст байх
тул нөхрөө дагаж явах боломжгүй болох аж. Энэ айлчлалын үеэр хунтайж Харри хоёр
орны нийслэлд тус бүр гурав хонох төлөвлөгөөтэй байгаа аж.