Өчигдөр Афганистанд амиа золиолслогчид дэлбэрэлт хийж алан хядах ажиллагаа хийсний улмаас олон хүн амь үрэгдэж, шархаджээ.
Эхний дэлбэрэлт Кабул хотын захад цэргийн албан хаагчид зөөж явсан автобусны хажууд болсны улмаас таван цэрэг амиа алдаж, найм нь шархаджээ.Дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээж байгаагаа албан ёсоор мэдэгдэжэээ.
Хоёр дахь дэлбэрэлт нь "Esteqlal" нэртэй сургуулийн дотор болсон байна. 16 орчим насны хүүхэд өөрийгөө золиослон дэлбэрэлт үйлдэсний улмаас нэг хүн амь үрэгдэж, 15 хүн шархадсан байна. Дэлбэрэлтийг үйлдсэн хариуцлагыг мөн л "Талибан" хөдөлгөөн хүлээж байгаагаа мэдэгджээ.
"Талибан" хөдөлгөөн нь үнсдийг Зөвлөлтийн цэрэг Афганистанд байх үеэс Пакистан ба Америкийн тусгай албад Бин Ладен гэх мэт арабын ертөнцийн тэрбумтнуудын хөрөнгө, мөнгөөр байгуулсан гэж үздэг. Зөвлөлтийн цэрэг гарсан 1989 оноос хойш "Талибан" хөдөлгөөн эрх мэдлийн төлөө бусад өрсөлдөгчидтэйгээ хүчтэй тэмцэл явуулсан. Үүний үр дүнд гол өрсөлдөгч Ахмад Шах Масудыг сэтгүүлчийн дүрд тоглосон амиа золиослогч явуулан дэлбэлж амийг нь хөнөөсний дараа 1994 онд Афганистаныг бараг бүхэлд нь эрхэндээ оруулж, улс даяар Лалын шашны шариатын дүр журмыг байгуулсан. Гэвч 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанд "Талибан" хөдөлгөөн идэвхтэй оролцож байсан нь ил болоход Америк цэргийн хүчээр Афганистаныг эзлэж өөрийн хүмүүсийг засгийн эрхэнд гаргасан. Түүнээс хойш Талибан хөдөлгөөн нууц байдалд орж партизаны дайн явуулж байгаа юм.