Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монакогийн вангийн хатан ихэр хүүхэд төрүүллээ

Монакогийн гүн Альбер II-ын хатан Шарлен ихэр хүүхэд төрүүлсэн байна. Монакогийн Альбер II вангийн ээж Грейс хатны нэрэмжит  төв эмнэлэгт нэгэн зэрэг хорвоод мэндэлсэн охин хүү хоёрын болон эхийн нь бие сайн байгаа гэнэ.
  Монакогийн захирагч Жак Оноре Ренье гэж нэрлэх хүүд вангийн ширээ залгамжлуулна гэдгээ үүний өмнө  мэдээлсэн юм. Охины нэрийг харин Габриэлла Тереза Мария гэжээ. Охин Гариэллэ түрүүлж мэндэлсэн бол хоёр минутын дараа хүү Жак төржээ.
Ван угсаа залгамжлах хүүтэй болсныг тохиолдуулан Вангийн ордны өмнө ёслолын буудлага хийжээ. Охин хүү хоёртой болсон вангийнх ихэр хүүхэд төрсөнтэй холбогдуулан ойрын үед бүх ард түмний баяр зохион байгуулах юм байна.

Вангийн хатан 36 настай Шарлен ийн анхны төрөлтөөрөө ихэр хүүхэдтэй болж байгаа бол ван Альбертийн хувьд нэр бүлээсээ гадуур 22 настай Жазмин Грейс, 10 настай Александр гэсэн хоёр хүүхэдтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан