Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Korean air”-ийн эзний охин самарнаас болж нислэг хойшлуулжээ


БНСУ-ын “Korean Air” компанийн эзний охин самарнаас болж нислэг хойшлуулжээ. Тус компанийн эзэн Чо Ян Хогийн охин Хитер Чо “Korean Air”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркоос Сөүл рүү нисэх гэж байхдаа онгоцны үйлчлэгчийг өөрт нь зохих ёсоор үйлчилсэнгүй хэмээн зэмлэж, даруйхан халахыг шаардсанаас хөөрөх зурвас руу явж байсан онгоц буцаад гарц руугаа эргэж явахад хүрсэн аж.

Нэгдүгээр зэрэглэлээр нисэхээр суудалдаа тухлаад байсан Хитер Чод онгоцны үйлчлэгч бусад зорчигчийн нэгэн адил ууттай самар авчирч өгчээ. Гэтэл эзний охин самрыг уутанд биш тавган дээр тавих ёстой байсан хэмээн уурлаж, онгоцны үйлчлэгчийг тэр нислэгээс даруйхан гарга хэмээн шаардсанаас онгоц нисэх буудал руу буцахад хүрсэн байна. Тэрээр компанийн дэд ерөнхийлөгчийн хувиар хөлгийн багийн үйлчилгээний стандартыг шалгах нь ажлынх нь нэг хэсэг хэмээн үзэж, үүнийг ч хөлгийн багийн ахмад хүлээн зөвшөөрчээ. Харин энэ явдлыг шалгаж байгаа компанийн удирдах ажилтнуудын тухайд Хитер Чо тэр үед албан хэргээр яваагүй, бусдаас ялгаагүй зорчигч байсан учраас онцгойлон үзэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ. Ийнхүү үйлчилгээний стандартын тухай маргаанаас болж нислэгийг арав гаруй минутаар хоцроосон Хитер Чогийн үйлдэл агаарын тээврийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг БНСУ-ын Тээврийн яамнаас мөн шалгаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан