Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Apple”-ийн нууцыг задруулсан менежер жил хоригдох ял авлаа


"Apple"компанийн глобаль хангалт хариуцаж байсан менежер Дивайныг компанийн нууцад хамаарах мэдээллийг нээсний төлөө нэг жил хорих, 4,5 сая ам.доллараар торгох ялаар шийтгэсэн байна. Дивайн нь албан тушаалаа ашиглан "Apple"-ийн нууц мэдээллийг Азийн ханган нийлүүлэгчдэд үнээ хүргэн зарж олон сая долларын ашиг олжээ. Азийн нийлүүлэгчид Дивайнаас авсан мэдээллийг ашиглан илүү ашигтай гэрээг тус компанитай байгуулдаг байж.
Дивайн 2005-2010 онуудад тус компанийн глобал хангалт хариуцсан менежерийн алба хашиж байсан. 2011 онд луйвар хийсэн, хуйвалдсан, мөнгө угаасан хэрэгт өөрийгөө буруутай гэж хүлээсэн.
Анхандаа түүнд 20 жил хүртэл хорих ял оноохоор байсан ч мөрдөн байцаалттай идэвхтэй хамтран ажилласан, нууц мэдээлэл тараах сүлжээнд оролцсон бусад хүмүүсийг илчлэхэд тусласан тул ийм хөнгөн ял авсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан