“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Умард Солонгос Оросоос газар түрээсэлнэ гэнэ
БНАСАУ-ын Засгийн газар ОХУ-ын Хабаровск мужаас хүнсний ногоо тариалах, мал хариулах, боловсруулах үйлдвэр барих 10 мянган га газар түрээслэх бодолтой байгаагаа ХАА-н сайд Го Мен Хи нь мэдэгджээ.
“Оросын талаас бид 10 мянган га газар түрээсээр авахыг хүсч байгаа” гэж тэрээр Хабаровск мужийн засгийн газрын орлогч сайд Александр Яцемтай уулзахдаа хэлжээ.
Хабаровскийн Засгийн газрын орлогч хариуд нь ХАА-н салбарт хамтран ажиллах талаар бүр аравдугаар сард БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Су Ены айлчлалын үеэр ярилцсан гээд тодорхой төслүүд дээр хамтран ажиллаж хэлэлцэн тохирсон гэсэн байна.
Хабаровскийн хязгаар солонгосын талтай үр траианы үйлдвэрлэл, хүнсний ногоо тарих, мал аж ахуй, загас агнуурын талаар хамтран ажиллах саналтай байгаа юм байна. Тэр бас “Бид газар түрээслүүлж, хамтарсан аж ахуй нэгж байгуулж болох юм” гэжээ.
Тус хязгаарын Өмчийн харилцааны яамны төлөөлөгчийн мэдээлснээр бол өөрийн өмнөд нутагтаа 1,5-3 мянган га газар түрээслүүлж болох гэнэ. Үүнтэй зэрэгцээд Дээд буреины районы тэргүүн Петр Титков умардын төлөөлөгчдөд өөрийн районоосоо ашиглахгүй байгаа 7,2 мянган га газар түрээслүүлж болох юм гэсэн байна.
“Дээд Буреины район БНАСАУ-аас ажиллах хүч авч байсан туршлагатай. 1967-1995 онд хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр Умард Солонгосын ажилчид манай районы нутагт мод бэлтгэх ажил эрхэлж байсан юм” гэж Титков хэлсэн байна.

0 Сэтгэгдэл