Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийд аюул учруулж мэдэх сүүлт од илрүүллээ

Оросын мэргэжилтнүүд манай дэлхийд аюул учруулж  мэдэх тэнгэрийн эрхсийг олж илрүүлсэн байна.
Тэдний дуран авайгаар  илрүүлсэн энэ эрхэс Апофисаас арай том 370 метрийн диаметртэй юм байна. Хэрэв энэ сүүлт од дэлхий дээр унавал өнгөрсөн жил оросын Челябинскт унсанаас ч илүү аюул учруулж мэднэ гэж профессор Владимир Лиюунов хэлжээ. Одоо мэргэжилтнүүд энэ сүүлт од хэзээ дэлхийд унах, унавал ямар аюул учруулахыг урьдчилан тооцоолж байгаа гэнэ. “Сүүлт од дэлхийд хэзээ ойртож ирэх нь тодорхойгүй байна. Таяг тойрууг нь тогтоож байна. Магадгүй гурван жилийн дотор ч ойртож болох юм. Хамгийн гол нь бид түүнийг байнга ажиглаж мөрдөж байх ёстой. Жаахан л алдаа гарвал сүйрэл болох ч юм бил үү” гэж мэргэжилтэн хэлжээ.
Өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сарын 15-нд  Челябинскийн тэнгэрт 15-25 км-ийн өндөрт дэлбэрсэн  сүүлт одны үеэр 1000 орчим хүн бэртэж гэмтэн, хэдэн  тэрбумаар тоологдох рублийн эдийн засгийн хохирол учирсан юм.

0 Сэтгэгдэл
Худлаа мэдээлэл байна.Өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сарын 15-нд Челябинскийн тэнгэрт 15-25 км-ийн өндөрт дэлбэрсэн сүүлт одны үеэр 1000 орчим хүн бэртэж гэмтэн, хэдэн тэрбумаар тоологдох рублийн эдийн засгийн хохирол учирсан юм гэнэ үү
Хамгийн их уншсан