Түүхэндээ хамгийн үнэтэй зэвсгийн наймаа. Эстони
Эстони нь Нидерландаас 44 ширхэг явган цэргийн байлдааны машин /ЯБМ/ буюу "БМП" худалдан авч түүхэндээ хамгийн үнэтэй зэвсгийн наймаа хийхээр болжээ. Энэ худалдан авалтын үнийг тодорхой дурдаагүй ч өмнөх дээд амжилтыг 2007 онд пуужингийн "Мистраль" систем худалдан авахад тогтоож байсан. Энэ системийг худалдан авахад 80 сая евро зарцуулж байв. Тэгэхээр ямар ч байсан 80 саяас давж гарсан мөнгө зарцуулах бололтой.
ЯБМ худалдан авах гэрээнд Эстонийн Батлан хамгаалахын сайд Свен Миксер маргааш Нидерландад айлчлах үеэр гарын үсэг зурах аж. Арваннэгдүгээр сарычн 27 -нд энэ худалдан авалтыг Эстонийн парламент дэмжээд байсан юм. Худалдан авалтад ЯБМ-аас гадна сэлбэг хэрэгсэл, сум, тоног хэрэгсэл, техникийн дэмжлэгийн машинууд болон албан хаагчдын сургалт багтсан байна. Байлдааны машинуудыг дөрвөн жилийн дотор хэсэгчлэн нийлүүлж дуусах төлөвлөгөөтэй. 2015 онд эхний хэсгийн 8,2 сая еврог төлнө. Эстонийн армийг хөгжүүлэх 2022 он хүртлэх хөтөлбөрийн хүрээнд энэ худалдан авалтыг хийжээ.
CV-90 явган цэргийн байлдааны машин
Шведийн Батлан хамгаалахын захиалгаар Британийн "BAE Systems" -ийн салбар компани зохион бүтээж үйлдвэрлэсэн.
Байлдаааны жин— 22,8 тонн
Баг — 3 хүн
Десант - 8 хүн
Урт — 6,471 метр
Өргөн — 3,1 метр
Толгойн хэсгийн өндөр — 2,5 метр
Клиренс — 0,45 метр
Зэвсэглэл - 40-мм-ийн автомат L70B «Бофорс»
пулемет — 1 х 7,62-мм М/39
Нидерланд нь 2010 оноос өмнө 184 ширхэгийг захиалсан байсан.
Захиалсан нисдэг тэргээ бүгдийг нь авч дуусав. Бразиль
Бразилийн Цэргийн нисэх хүчин захиалад байсан 12 ширхэг Ми-35М (Бразилийн цэргийнхний тэмдэглэгээгээр AH-2 Sabre)-ийн сүүлийн багц болох гурван нисдэг тэргийг хүлээн авчээ. Нисдэг тэргүүдийг Ан-124 "Руслан" онгоцоор Бразилийн Порту-Вельюд хүргэсэн байна.
2007 онд явуулсан тендерийн үр дүнгээр нисдэг тэрэг худалдан авах гэрээг Оростой 2008 онд байгуулсан бөгөөд худалдан авалтын үнэ 150 сая ам.доллар. Эхний нисдэг тэргийг 2009 оны сүүлээр авсан. Худалдан авалтад сургалтын төхөөрөмж, хүргэлт багтсан байна.
Ми-35М -ын баг нь хоёроос гурван гишүүнтэй, 8 хүний десант тээж чадна. 2400 кг-ийн даацтай, цагт 300 км хүртэл хурдална, байлдааны радиус 450 км. Зэвсэглэл 23 мм-ийн хоёр хошуут их буу, янз бүрийн пуужин.
Пакистанд үйлдвэрлэсэн JF-17 Thunder худалдан авна. Нигери
Нигерийн Цэргийн нисэх хүчний удирдлага нь Пакистанд үйлдвэрлэсэн JF-17 Thunder сөнөөгч онгоц нэгээс хоёр эскадрилийг худалдан авах бодолтой байгаа тухай Пакистаны Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдэгджээ.Одоогийн байдлаар энэ загварын 24-40 ширхэг онгоц худалдан авах гэрээг гарын үсэг зурахад бэлдэж байна.
Нигерийн Цэргийн нисэх хүчний командлагч Адеослоа Нунайона Амосу нь Пакистанд айлчлан JF-17 Thunder-ийн угсрах шугамтай газар дээр нь танилцасны ыдараа ийм шийдвэр гаргахаар шийдсэн аж. Сөнөөгч онгоцыг үйлдвэрлэж байгаа "Pakistan Aeronautical Complex" компани нь одоогоор өөрийн улсын нисэх хүчинд зориулан "Block I" хувилбарын 50 сөнөөгч үйлдвэрлээд байгаа.
Тус сөнөөгч онгоцыг Хятадын "Chengdu Aircraft Corporation" компани Пакистаны санхүүгийн дэмжлэгтэйгээр 1990-д оны сүүлээр зохион бүтээсэн. Пакистаны Камра дахь "Pakistan Aeronautical Complex" ба "Chengdu Aircraft Corporation" компаниудын хамтарсан үйлдвэр дээр угсардаг. Сөнөөгч онгоцонд Оросоос худалдан авсан РД-93 тийрэлтэд хөдөлгүүр байрлуулдаг. Урьд нь пакистанчууд Хятадын Оросоос худалдан авсан хөдөлгүүрийг суурьлуулдаг байсан бол саяхнаас өөрсдөө Оросоос шууд худалдан авах гэрээ байгуулжээ.
JF-17 Thunder сөнөөгч онгоцыг Конгогийн Бүгд найрамдах улс, Нигери, Шри-Ланка, Судан, Венесуэл, Турк, Серби зэрэг улс худалдан авч магадгүй байгаа. Ойрын таван жилд нийтдээ 300 гаруй ширхэгийг экспортлох боломж байгаа аж.
JF-17 Thunder сөнөөгч нь цагт 1910 км хүртэл хурдлаж, 15400 метр хүртэл өндөрт нисэх чадвартай, байлдааны алслал 1350 км. Зэвсэглэл өөрт сурьлуулсан 23 мм-ийн хоёр голтой их буу болон далавч их биеийн нийт 7 цэгт 3630 кг хүртэл пуужин, бөмбөг тээвэрлэх чадвартай.
Таван жилийн цэрэг, байлдааны техникийн импорт 17,3 тэрбум ам.долларт хүрэв. Энэтхэг
Энэтхэгийн сүүлийн таван жилийн дотор зэвсэг, байлдааны техник, технологи импортоор худалдан авахад зарцуулсан мөнгөний хэмжээ 1,034 их наяд рупи буюу 17,3 тэрбум ам.доллар болсон тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Манохар Паррикар мэдэгдсэн байна. Энэтхэгийн цэргийнхний шинэ зэвсэг, техникийн шаардлагын 65 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангасан байна.
Энэ оны наймдугаар сард Батлан хамгаалахын өмнөх сайд нь сүүлийн гурван жилийн дотор Энэтхэгт хамгийн их хэмжээний зэвсэглэл, байлдааны техник нийлүүлсэн улс нь АНУ болсон гэж мэдэгдэж байв. АНУ 326,15 тэрбум рупийн зэвсгийг Энэтхэгт зарсан байна. Хоёрдугаар байранд 253,36 тэрбум рупийн зэвсэг, техник зарсан Орос орж, гуравдугаарт 120,47 тэрбум рупийн наймаа хийсэн Франц, 33,89 тэрбум рупийн наймаа хийсэн Израиль дөрөвдүгээр байранд орсон байна.
Гэхдээ Энэтхэг зөвхөн худалдаж аваад байдаг улс биш өөрсдөө сүүлийн гурван жилийн дотор 24,9 тэрбум рупийн зэвсэг, байлдааны техник, тоног хэрэгслийг эскпортложээ.