Казахстан ороод буцаж явсан Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд замдаа Москвагийн “Внуково” нисэх буудалд түр саатан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Уулзалтыг анхнаасаа төлөвлөөгүй байсан ч хоёр тал эрчимтэй зөвшилцөл явуулснаар нэг хоногийн өмнө тохиролцсон аж.
Францын Ерөнхийлөгч уулзалтыг нээж “Би дөнгөж сая Москвагийн дээгүүр нисч яваад Укарины хямралтай холбоотой, энэ хямралтай холбоотойгоор Украины ард түмэнд ч тэр, ЕХ –нд ч тэр, Орост тэр ч үүсч байгаа бүх зовлон шаналалтай холбоотой асуудлыг тантай хэлэлцэн ярилцахын тулд түр саатлаа” гэжээ. Цаашлаад “Биднийг зааглах шинэ хана үүсэхээс бид зайлсхийх ёстой. Нэгэн агшинд бүх саадыг давж шийдлийг олох хүчийг өөрөөсөө олох хэрэгтэй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл Украины ээдрээтэй холбоотой асуудлыг шийдэхдээ Европын холбоо ба ОХУ нь нээлттэй байх ёстой гэж.
Цаг гаруй үргэлжилсэн уулзалтын дараагаар Путин сэтгүүлчдийн асуултад хариулжээ.