Гаитийн нийслэл Порт-о-Пренст олон мянгани хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр. Жагсагчид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдыг огцроыхг шаардаж байгаа юм. Жагсагчид дугуйны резин шатааж, цагдаа нарын эсрэг чулуу нүүлгэж байгаа бол цагдаа нариуд нь нулимс асгаруулагч хий хэрэглэж байна. Олон жилийн турш ойртох хориотой байгаа Ерөнхийлөгчийн ордон руу зуу гаруй жагсагчид нэвтэрчээ. Жагсагчид нь Гаитийн одоогийн эрх баригчдын АНУ дэмжиж байна гэж буруутгаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Мишель Мартелли, Лоран Ламота нарыг огцроыхг шаардаж байгаа. Жагсагчдын зарим нь Гаитийн ард түмнийг авлигад идэгдсэн эрх баригчид ба АНУ-ын далд удирдлагаас Оросын Ерөнхийлөгч Путин аварч чадна гэж үзэж байгаа аж. Тэд гартаа “Путин бидэнд туслаач” гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан байжээ.
Гаити арал дээр бүр 2011 онд сонгууль болох ёстой байсан ч Засгийн газар ба Сенатын хооронд зөрчил гарсны улмаас хойшлуулагдсаар өдий хүрчээ. АНУ нь саяхан Гаитийн эрх баригчдад хандан сонгуулийг ойрын хугацаанд явуулахыг уриалжээ.