Нигерийн нийслэл Канод саатуулагдсан их хэмжээний зэвсэг, техник ачсан онгоц нь Оросынх биш гэсэн мэдэгдлийг Нигерид суугаа Оросын Элчин сайд мэдэгдлээ. Элчин сайдын яам Твиттер дээрээ “Элчин сайдын яаманд байгаа мэдээллийн дагуу дотроо байлдааны ачаа тээвэрлэж байсан гэж таамаглаж байгаа Канод саатуулагдсан онгоц Оросынх биш” гэж бичсэн байна.
Нигерийн арми үүнээс өмнөд дотроо нисдэг тэрэг, машрин болон байлдааны бусад тоног, төхөөрөмж тээж явсан Оросын ачааны онгоцыг замд нь саатуулсан тухайгаа мэдэгдээд байсан. Онгоцон доторх байлдааны техникийг дагалдах бичиг баримтыг зохих ёсоор нь бүрдүүлээгүй байсан байна. Нигерийн мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээгээр ачааны онгоц нь Төв Африкийн Бүгд найрамдах улсын нийслэл Бангигаас гарсан бөгөөд Чад улсын нийслэл Нжамена руу нисч байжээ. Онгоцын Кано хотын төвд саатуулан багийн гишүүдийг баривчилж, мөрдөн байцаалт эхлүүлсэн байна.