Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Филиппин хар салхины бас нэгэн дайралтад бэлдэж байна

Филиппиний зүүн нутаг руу нутгийн хэлээр “Хагупит” олон улсын нэршлээр “Руби” гэсэн нэр авсан асар хүчтэй далайн хар салхи ирж байгаатай холбоотойгоор Зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулжээ. “Хагупит” хар салхи нь тээж яваа хөнөөх чадвар, хүч, хурдаараа өнгөрсөн жил 6000 гаруй хүний аминд хүрсэн “Хайянь” хар салхитай ойролцоо.

Хар салхи дайран өнгөрч магадгүй мужууд руу хүнсний бүтээгдэхүүн, эм тарианы нөөц явуулж, зарим газраас оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Филиппиний 21 мужид шуурганы анхааруулга явуулж бүх усан ба нисэх онгоцыг рейсийг цуцлаж.

Мөн умард нутгийн Лусон галт уулыг хар салхи дайрахаар болвол энэ уулын энгэрт амьдардаг хагас сая шахуу хүнийг нүүлгэн шилжүүлэх аж. Төв нутгийн Себу мужийн бүх сургуулиудад хичээл хаасан бол зарим зочид буудалд үйлчлүүлэгчдээ өрөөг суулаж гэр орондоо харихыг шаардсан байна.

“Хагупит” гэдэг нь тагаль хэлээр ташуур гэсэн утгатай юм байна. Энэ хар салхи өчигдөр Филиппини цаг агаарын албаны хариуцдаг нутагт орж ирсэн бол өнөөдөр өглөө Боронган хотоос 485 км- зайнд ирсэн байжээ. Хар салхины дотор салхины ыхурд дунджаар цагт 215 км хүрч, ширүүсэх үедээ 250 км/ц хүрч байгаа аж. Маргааш хар салхины эхний хэсэгт Самар аралд хүрэх үед салхины хурд бүр нэмэгдэж, салхинд туугдсан далайн давалгааны өндөр 4-5 метрт хүрэх аж.

Жил болгон борооны улирлын үеэр, зургаагаас арван хоёрдугаар сарын хооронд Филиппинийг нийт 20 гаруй хүчтэй далайн шуурга, хар салхи дайрдаг. Энэ улсын түүхэнд хамгийн их гамшиг тарьсан хар салхи нь өнгөрсөн жил дайрсан “Хайянь”. Энэ хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 6,3 мянгад хүрч, цаашид нуранги, гулсалтыг цэвэрлэхийн хэрээр улам нэмэгдсээр байна. Шуурганы улмаас сураггүй алга болсон гэж хайж байгаа хүний тоо 1000 хол даваад байгаж. Хар салхи нь 1,1 сая байшин, барилгыг нурааж, эсвэл гэмтээн 4 сая гаруй хүнийг толгой хоргдох газаргүй болгосон юм. Хал салхины урчуулсан хохирлын хэмжээг 11 тэрбум ам.доллар гэж тооцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан