Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын эсрэг ухуулгыг орос хэл дээр явуулах стратеги боловсруулахыг шаардав

АНУ-ын Конгресс нь Оросын байр суурийг шүүмжилсэн ээлжит тогтоол гаргалаа. Энэ тогтоолоор Америкийн хууль тогтоогчид Укарины Ерөнхийлөгч Порошенког дэмжиж байгаагаа мэдэгдээд Орос Крымийн хойгийн эзэлсэн Донбассын салан тусгаарлагчдыг зэвсэг, мөнгөөр дэмжиж байгааг хатуу шүүмжилсэн байна. Мөн Оросын байр суурийг шүүмжлэн ухуулсан  мэдээллийг орос хэл дээр цацах шинэ стратеги боловсруулахыг Ерөнхийлөгч Обама, Төрийн Департаментад уриалсан байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн дайныг илүү боловсронгуй  бөгөөд үр дүнтэй болгохын тулд орос хэлтэй иргэд олноор амьдардаг орнуудаад Оросыг байр суурийг шүүмжилсэн мэдээлэл цацах хэрэгтэй гэж үзжээ. Мөн шинэ стратеги дээр түшиглэн “Америкийн дуу хоолой”, “Эрх чөлөө” радио станцуудын байр суурийг бэхжүүлэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан