Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн Аризонад бас нэгэн хар арьстан цагдаад буудуулав

Америкийн Аризона мужид цагдаагийн офиецер 34 настай хар арьстаныг зэвсэг хэрэглэхийг завдлаа гэж андууран буудсан хэрэг гарчээ. Хар арьстан залуу халаас руугаа гараа явуулах үед цагдаа буу гаргахыг оролдлоо гэж сэжиглэн цээж рүү буудан аминд нь хүрчээ. Хар арьстаныг цагдаа нь мансууруулах бодис зарсан гэж сэжиглэн түр саатуулахыг оролдоход цаадах нь эсэргүүцэл үзүүлэн зодоон болсон байж. Хэргийн дараа үзлэг хийхэд хар арьстанд буу байгаагүй, халаасанд нь зөвхөн эм байсан нь илэрчээ.
Үүнтэй төстэй олон хэргээс болж Америкийн хотуудад эсэргүүцлийн жагсаал болж байна. Тухайлбал, Фергюсон хотод хар арьст өсвөр насны хүүхдийг буудсан цагаан арьст цагдаа Даррен Уилсоны хэрэг. Баривчлах явцад хар арьст Эрик Гарнерийг боож алсан цагаан арьст цагдаагийн Дэниэль Панталео нарын хэрэг олны анхаарлын төвд байна. Энэ хоёрыг шүүхээс зөвтгөсөн шийдвэр гаргасан нь олон тооны жагсаал, цуглаан гарах шалтгаан болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан