“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Хамгийн өвөрмөц ажилууд
Явган хүний гарцыг хамгаалагч "Тахь". Болив
Явган хүний гарцтай холбоотой ямар л ажил байв гэж дээ гэмээр. Гэтэл Боливи улсад замын хөдөлгөөний аюулгүй байдал, бүр тодруулбал явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах ажил байдаг юм байна. Дийлэнх орнууд явган хүний гарцыг хар яриандаа "алаг тахь" гэж нэрлэдэг. Үүнийг дагаад Боливид алаг тахины хувцас өмссөн хүмүүс гарцэн дээр зогсон зорчигчдын аюулгүй байдлыг хангах, машинууд явган хүний гарц руу орж ирэхээс хамгаалах ажил хийнэ. Машин цагаан зураасыг давж "алаг тахь"-н дээр зогсвол тахийн хувцас өмссөн хүмүүс уйлж, машин дээгүүр нь өнхөрч жолоочид нь хиймэл илжигний чих өгөх гэх зэргээр багахан хэмжээний шоу тоглолт хийж олны анхаарлыг татдаг. "Ээж тахь" нэртэй энэ хөтөлбөрт залуучууд гол төлөв ажилладаг. Ажил олоход бэрх байдаг оронд ямар ч л байсан ажилтай, цалинтай.
Гол гатлуулагч. Вьетнам
Вьетнамд борооны улирлаар ихэнх гол мөрөн нь гаталдаг. Том гол олон байдаг хөдөө орон нутагт гол үерлэвэл хүүхдүүд сургуульдаа очих бас тараад харьж ирэх гэдэг том бэрхшээлтэй тулгарна. Энэ асуудлыг шийддэг улирлын шинжтэй нэгэн өвөрмөц ажил Вьетнамд байдаг. Нэр нь гол гатлуулагч. Үертэй үед хичээлдээ яваа хүүхэд голын эрэг дээр ирэхэд бэлэн хүн угтаж аваад гялгар уутанд хийж, амыг нь боон үүрээд нөгөө эрэг дээр хувцас, ном дэвтрийг нь норголгүй гаргаж өгнө. Орой хичээл тарахаар бас угтаж аваад буцаан гаргана. Хүүхдийг гол гаргаж өгөөд нэг их мөнгө авахгүй ч ямар ч л байсан манайхны ярьдгаар талх,тамхиныхаа мөнгөтэйгээ байдаг аж.
Дугаар халхлагч. Иран
Улс болгон шахуу замын түгжээ, бөглөрөл гаарч, эрх баригчид нь энэ түгжрэлийн багасгахын тулд янз бүрийн арга хэмжээ авдаг. Жишээлэхэд, дугаарын хязгаарлалт. Иранд нийслэл Тегеранд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш сондгойгоор нь хязгаарлалттай. Нэг өдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин хотын төв рүү нэвтрэх эрхтэй, маргааш нь сондгой тоотой дугаартай машин нэвтэрнэ. Гэвч Тегеран мэтийн том хотуудад машингүйгээр такси хөлслөж, эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр явж ажил бүтээнэ гэдэг тун амаргүй. Ийм зарим хүн аргагүйн эрхэнд дүрмийг зөрчдөг. Ингэхдээ камер байрладаг газрууд руу ойртохоор тусгай хүн хөлслөн авна. Ямагт бөглөөтэй хурд багатай хөдөлгөөнтэй байдаг тул хөлслөгдсөн хүн машины урд талд нь орон алхаж дугаарыг нь халхална. Камераар харлаа ч дугаар нь харагдахгүй тул дүрэм зөрчөөд байгаа үгүйг тодорхойлох боломжгүй.Ийм ажлын цалин их биш нь ойлгомжтой. Ямар ч байсан хулгай хийгээгүй, худал хэлээгүй шударгаар олсон мөнгө шүү.
Түгжрээнээс гаргагч. Хятад
Хятадын том хотуудын төв хэсэг бөглөө, түгжрээгээр алдаратй. Тэнд бас нэгэн өвөрмөц ажил байдаг. Бөглөрөөд ямар ч гарцгүй болж, ажил алдах гээд байгаа хүмүүст зориулсан үйлчилгээ. Тусгай утас руу залгаад захиалга өгөхөөр мотоцикл хөлөлгөсөн хоёр хүн ирнэ. Нэг нь таныг мотоцикл дээрээ суулгаад машин хооронд сүлжин очих газар чинь хүргэнэ. Нөгөөх нь таны машинд сууж бөглөө гартал тэвчвээртэй хүлээгээд, бөглөөнөөс гарахаар нь таны араас хүргэж өгнө.
Тоо нөхөгч. Индонези
Индонезийн нийслэл Жакартад нь машин дотор гурваас цөөнгүй хүн сууж явдаг дүрэмтэй юм гэнэ. Иймд жолооч нар торгуулахгүйн тулд "жоки" гэдэг өвөрмөц ажилтнуудыг хөлсөлдөг. Тэд замын хажууд зогсон хүлээж байдаг бөгөөд жолооч нар мөнгө төлөн суулгаж тооны хязгаарыг зөрчөөгүй гэдгээ цагдаа нар харуулж торгуулиас мултардаг. Машинаар үнэгүй явна, дээрээс нь мөнгө авна гээд "жоки" нарын ажил нэг бодлын их амар юм.
Дугаарлагч. Польш
Польшид социализмм үгүй болсноор дугаар буюу манайхны хар яриагаар "очер" гэдэг зүйл үгүй болсон. Гэвч хуучны сэтгэлгээ зарим газар тэр хэвээрээ үлдсэн. Тухайлбал, эмнэлэгт үзүүлэх, нийгмийн халамжид бүртгүүлэх, бичиг баримт бүрдүүлэх зэрэгт цөөнгүй минут, цагаар дугаарлан зогсох шаардлагатай болдог. Ийм үед болон хэд хэдэн газар зэрэг дугаарлах хэрэгтэй бол өөрийнх нь өмнөөс дугаарт зогсох байрыг нь хадгалж байдаг хүн хөлсөлдөг аж. 21 мянга гэдгийг өгч байх үед манайд балгах дуртай хэдэн нөхдүүд бас нэг иймэрхүү ажил хийдэг байсан санагдаж байна.
Өндрийн бал түүгч. Балба
Зарим өвөрмөц ажил нь тухайн нутаг орны газрын байдалтай холбоотой. Балбын бөглүү нутагт огцом хад асганд авирч бал түүдэг амь өрссөн ажил хийгчид одоо болтол байдаг аж. Тэд олс, хулсан шат ашиглан олон арав, зуун метрийн өнлдөр эгц хаданд авирч зогийн үүрнээс бал түүдэг. Хатгалтыг тэслэгүй буруу гишгэхэд л олон зуун метрийн өндрөөс унаад "махан таташ" болно.Буусан хойной харин бал, лаваа зарж муугүй ашиг олдог биш бол ийм ажлыг хүн хийхгүй л байх.
Агаарын эм. Австрали
Австрали нь асар том газар нутагтай. Иймд зарим алс бөглүү газар амьдарч байгаа хүн өвдөж зовоход эмнэлгийн тусламж тэр бүр амжиж очдоггүй гэдэг том асуудалтай тулгарна. Иймд 1928 онд Стюарт гэгч ламтан агаарын эмнэлгийн тусламжийн албыг сэджээ. Жирийн түргэний эмч нар машин хөлөглөдөг бол агаарын түргэн тусламжийнхан онгоц, нисдэг тэрэг хөлөглөнө.
Хоол зөөгч. Энэтхэг
Ажил хийдэг хүнд цайны цаг гэж их чухал цаг бий.Зарим нь цайны газар орно, зарим нь гэртээ очно, зарим нь ажил дээрээ хоолоо хийж иднэ. Энэтхэгт гэрийн халуун хоолоо идэхийг дээр гэж үздэг олон сая хүн бий. Цайны цаг болоход тэдэнд нь гэрийнх нь хоолыг халуун саванд буюу энэтхэгчүүдийн нэрлэдэгээр дабба-нд хийж хүргэж өгнө, цайны цаг дуусахад дабба-г нь гэрт нь хүргэж өгнө. Тэднийг даббавал гэж нэрлэдэг аж. Мумбай хотод гэхэд 5000 даббавалууд өдөрт 400 мянган хоол хүргэлт хийж 70 км.кв газар нутгийн хамарсан үйлчилгээ үзүүлдэг. Дабба болгон өнгө, хэмжээ, тусгай тэмдэглэлтэй байдаг тул хооронд нь хольж солих нь бараг үгүй гэнэ.Цайны газар очсоноос хямд тусдаг болохоор л гэрээсээ хүн хөлслөн ажил руугаа хоолоо зөөлгөдөг байх.
Уйлагч. Энэтхэг
Энэтхэгийн Ражастхан мужийн зарим газар уйлагч гэсэн өвөрмөц ажил хийдэг хүмүүс байдаг. Энд айл гэрт нь эрэгтэй хүн өөд болоход оршуулах ёслолдоо уйлагч хөлслөн авдаг уламжлалтай. Ийм уйлагч нар нь эмэгтэйчүүд байдаг, тэднийг рудали гэж нэрлэдэг. Албан тушаал эсвэл хөрөнгө мөнгө гээд олон шалтгааны улмаас уй гашуугаа уйлж илэрхийлэх эрхгүй хүмүүс гэж бас байдаг аж. Уйлагч нар тэдний өмнөөс уйлан гашуудлыг нь илэрхийлж өгдөг.
Дэлхийн ямар улсад амьдарч байгаагаас үл хамаараад ажил хийдэггүй хүн ямагт баларч байдаг. ХҮн ядаж л хоногийн хоолоо авч идэхийн тулд ямар ч хамаагүй ажил хийдэг. Уншигч танд "ВВС"-ийн олж мэдсэн хамгийн өвөрмөц ажлуудыг сонирхуулж байна.

0 Сэтгэгдэл