“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ЗАМ
Дайны шарх
Бага ангид дөнгөж орж байхад дэгдсэн Солонгосын дайн миний ой тойнд гүн дурсамж үлдээсэн юм. Аав маань ферм дээр мал хариулж үлдээд, бусад маань авга ахынд түр байхаар нүүж очсон юм. Тэр нэг халуун, бүгчим өдрийг би хэзээ ч мартдаггүй. Том эгч маань хамгийн бага эрэгтэй дүү Сан Пилийг тэврээд саатуулж байв. Хэдхэн сартай дүү минь уйлаад, эгч маань байшингийн урд талын зүлэгт Сан Пилийг сэрүүцүүлж саатуулахаар сууж байсан. Гэтэл гэнэтхэн дээвэр дээр төмөр бөмбөлгүүд харшилдуулан хаях мэт их дуу чимээ гараад явчихав. Бид зөнгөөрөө л газар хэвтчихсэн байж билээ. Тэгтэл ээж том эгч, дүү хоёр байхгүй байгааг мэдээд гүйж гартал тэд зүлгэн дээр нил цус болчихсон, бүх бие нь аймшигтай түлэгдчихсэн хэвтэж байв.
Тэд минь амьтай голтой үлдсэн байсан учраас ээж уул руу гүйгээд гэмтэл шарханд сайн сук гэдэг ургамал авчирсан юм. Сукийг нунтаглаж, зуурмаг болгоод түлэгдсэн арьсан дээр нь нааж тавьсан нь бидний хийж чадах цорын ганц эмчилгээ байв. Дайн болж байсан болохоор эмнэлэг явах арга байсангүй, тэгээд ч эм тариа авах мөнгө манайд байгаагүй юм. Сүүлд сонсч байхнээ манай тосгонд коммунистууд нуугдаж байгаа гэдэг тагнуулын мэдээллийн дагуу Америкийн байлдааны онгоц манай тосгон дээр бөмбөг хаясан юм билээ.
Дайны хөлд манай тосгоныхон хэдэн долоо хоног зовж зүдэрч байтал ээж биднийг тосгонд байлгах нь аюултай гээд өөр газар руу явуулаад, өөрөө эгч дүү хоёрыг асрахаар үлдэв. Тосгоныг бөмбөгдөж байхад ч ээж хоёр хүүхдээ асарсаар байсан билээ. Харамсалтай нь, эгч дүү хоёр минь хоёр сарын дараа нас барцгаасан юм. Тэр үеийн харамсал гашуудлыг үгээр хэлэхийн аргагүй. “Хайртай хүнээ зүрхэндээ оршуулах” гэж солонгос үг байдаг. Бид тэгж л эгч дүү хоёроосоо хагацсан билээ. Гашуудаж, гансарсан ээж минь хоёр хүүхдийнхээ үхэлд өөрийгөө буруутгасаар байсан даа.
Тэр үеэс л Солонгосын дайны учруулсан гарз хохирол амьдралд минь бодитоор мэдрэгддэг болсон юм. Хамаг бие нь түлэгдэж шархалсан эгч дүү хоёрын минь тэр л дүр зураг надад дайн болоод коммунизмын гай гамшгийг байнга сануулсаар байдаг. Тийм ч учраас хожим Хьюндай компанийн захирал болсныхоо дараа хуучин ЗХУ, Хятадад компаниа байгуулах гэж эргэж буцахгүйгээр шийдсэн юм. Магадгүй би үүгээрээ эгч, дүү хоёрынхоо араас гашуудсан сэтгэлээ тайтгаруулах гэсэн байх.
Будааны шаараар хооллох өлсгөлөн амьдрал
Аав ажилгүй болсноор манайх дахиад л нүүх болов. Уулын хормойд байх хуучны нэг сүм л бидэнд олдсон юм. Хуучин Японы хийд байсан тэр сүмд ус, жорлон гээд юм юм байхгүй ч манайтай нийлээд 15 айл тэнд шахцалдан амьдардаг болов. Манай хөршүүд бүгд л өдрийн цагаар хар бор ажил хийдэг, явуулын наймаа эрхэлдэг хүмүүс болохоор юмаа л зарж чадаж байвал тэр өдөр болоод явчихдаг байлаа.
Ядуу зүдүү амьдрал ёстой л бидний нурууг авсан даа. Хүүхэд уйлах, томчууд хэрэлдэж зодолдох шуугиан тасрахгүйн дээр өвчтэй нэг нь өнгөрч одож байгааг бид өдөр бүр шахам харж байлаа. Түүнээс тэсвэрлэж гарахад хамгийн хэцүү зовлон бол байнгын өлсгөлөн. Өлсгөлөн даамжраад өвчин болдог байлаа.
Манай гэрийнхэн бүгдээрээ ямар нэг юм хийхээр гараад, өдөржин эзгүй байдаг учраас хамгийн чимээ шуугиангүй айл нь байсан даа. Гэвч бид бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ зүтгээд ч мөнгө олж чаддаггүй, өдрийнхөө хоолыг арай ядан залгуулахчаан болно. Тэдгээр өдрүүдэд манай гэрийн гол хүнс нь лийс гэж нэрлэдэг будааны архи нэрээд үлдсэн шаар л байлаа. Архи нэрсэн будааны шаар нь хямд, бидний авч хүчрэх ганц хоол байв. Айлын хамгийн бага хүүгийн хувиар миний өдөр тутам хийдэг хамгийн хүнд хүчир ажил нь архины мухлаг руу очиж, будааны шаар авчрах. Дэндүү бага мөнгөтэй манайх гэдэг айл будааны шаар дотроос хамгийн мууг нь л авдаг байсан. Өдөрт хоёр удаа архи нэрсэн будааны шаараар хооллочихоод би гэдэг хүн байдгаараа улайчихаад явдагсан. Будааны шааранд архины үл мэдэг хольц үлдчихдэг учраас над шиг жаахан хүүхдийг халаачихаж дөнгөдөг хэрэг л дээ. Ахлах сургуулийн дунд ангид байхад зарим багш намайг эгээ л согтуу хүн шиг хамар, хацар улайчихаад сууж байхаар буруугаар ойлгож, зэмлэх тохиолдол ч гардаг байсан.
Сургууль дээр идэх үдийн хоол авчрах тухай мэдээж саналтгүй. Хүүхдүүд үдийн хоолоо гаргаад идэж байхад би гадагш гарч, шахуурганы усаар ходоодоо дүүргэдэг байсан. Эргүүлээд бөөлжиж гаргатлаа их ус уусан үе ч бий. Тэр үед л хэчнээн их уугаад ч ус гэдэс цатгадаггүйг ойлгосон юм даа.
Сургуулийн төлбөр төлөх болоход би гэртээ хариад аваад ирье гэж дандаа хэлнэ. Ойр ойрхон давтагддаг ийм үед би юу хийхээ мэдэхгүй дэмий л сургуулийн арын толгой дээр гарч хэсэг суудаг байж билээ. Гэртээ харилаа ч авчраад өгөх мөнгө байхгүй гэдгээ хэлүүлэлтгүй мэддэг болохоор хэсэг сууж байгаад сургууль руугаа буцаж очоод, хэсэг хүлээгээч гэж багшаасаа гуйдаг байв.
Сургуульд өгөх мөнгө бидэнд байсангүй. Аав маань Японд ажиллаж байсан үеэсээ л ахдаа мөнгө илгээж, хүүг нь сургахад тусладаг байсан. Олон жил ах руугаа ингэж мөнгө илгээсэн аавд минь өөрийнхөө хүүхдүүдийг сургуульд сургах болоход ямар ч мөнгө үлдээгүй юм. Хачин, хариуцлагагүй санагдаж магадгүй ч миний эцэг ийм л хүн. Би түүнийг буруутгадаггүй ээ. Гэхдээ эргээд харахад жаахан хүүгийн хувьд үнэхээр хүнд цаг үеийг туулж гарчээ гэж боддог.
Ядуугаасаа болж хэзээ ч мохож, цуцаж байсангүй
Хэдий манайх үгээгүй ядуу байсан ч бид хэзээ ч ядуугаараа шалтаглаж, зүгээр суугаагүй юм. Харин ч ядуу зүдүү амьдрал биднийг хатуужуулсан. Хэрэв ядуу хүн зүгээр суугаад, хэн нэгэн өглөг өгөхийг хүлээвэл хэзээ ч ядуурлаас ангижирч чадахгүй. Тийм хүмүүсийн хувьд ядуурал гэдэг хэзээ ч анидаггүй шарх болон үлддэг. Харин манай гэрийнхэн, миний ах дүү нар ядуу зүдүүгээсээ болж хэзээ ч мохож, цуцаж байгаагүй билээ.
Тавдугаар ангид сурч байх үедээ надад мөнгө олохын тулд хийгээгүй ажил гэж бараг үлдээгүй байсан даа. Жижиг модон саваануудыг хүхэрт дүрээд шүдэнз хийж зардаг байлаа. Бас кимбаб хийгээд цэргүүдэд зарна. Нэг удаа улаан буудайн гурилаар хийсэн боов зарж яваад цагдаад баригдаад, муухай зодуулж байж билээ.
Би байнга л өлсч явна. Гэвч өдөр бүр дөрвөн цаг алхаж, сургуульдаа ирж очдог байсан. Бие минь өдөр ирэх бүр сульдан тамирдаж, ахлах сургуулийн хоёрдугаар ангид орох үедээ хүндээр өвдөж, орноосоо гурван сар өндийж чадаагүй юм. Тэгэхэд юунаас болж тэгж өвдсөнөө мэдэхгүй. Гэхдээ хоол тэжээлийн дутагдлаас л болсон болов уу гэж боддог юм. Эмнэлэгт ч үзүүлж чадаагүй миний хувьд өдөржин хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байсан юм. Ингэж гурван сар хэвтэж, амарсан бие нэг л мэдэхэд эргээд дөрвөн цаг сургууль руугаа алхаж дөнгөхөөр болсон доо.
Магадгүй үүнээс л болсон байх, манай гэрийн эрчүүд дундаас би хамгийн намхан нь байж билээ. Би 1,67 м өндөртэй байхад аав, хоёр ах маань бүгд ойролцоогоор 1,75 метр өндөртэй. Хэрэв өсвөр насандаа бусад хүүхэд шиг хэвийн хооллодог байсан бол илүү өндөр болох байсан гэж боддог шүү. Хэдий бие маань өсөөгүй ч гар маань бусад хүнийхээс хавьгүй урт, 10,1 см урт. Тийм ч болохоор “урт гартай хүү” гэж намайг хочилдог байсан сан.
Ээж минь энэ хорвоогийн хамгийн ухаантай хүн
Ээж минь намайг хэвлийдээ тээж байхдаа тэргэл сар даашинзан дотор нь үүрлэчихлээ гэж зүүдэлсэн гэдэг. Тэр сар дэндүү хурц гэрэлтэй болохоор хажуугийн тосгоныг хүртэл гэрэлтүүлж байна гэж ээжийн зүүдэнд орж л дээ. Энэ зүүдээ их зөнтэй гэж итгэсэн ээж минь надад Мюн /хурц тод гэрэл/ Бак /алс хол хүрэх/ гэдэг нэр өг гэж аавыг ятгасан гэдэг.
Ээж минь христийн шашинт гэр бүлээс гаралтай хүн л дээ. Харин аавын маань гэр бүл Күнзийн сургаал номлолыг хатуу дагадаг айл байсан гэдэг. Аавын ах дүү, төрөл төрөгсөд ээжийг минь, итгэл бишрэлийг нь ч бас дорд үздэг байсан боловч тэр хэзээ ч христийн итгэл үнэмшлээ орхиогүй билээ. Ээжийн минь тэр итгэл бишрэлийн ачаар л бид амьдралын хатуу хөтүүд хөл алдаж, сөхрөөгүй гэж боддог.
Ээж минь өндөр нуруутай, зууван царайтай хүн байв. Нэвт шувт харах мэт нүд нь үргэлж л гялалзаж явдаг сан. Ээж бага сургуульд сурч байсан гэж нэг удаа ярьсан санагдана. Гэхдээ төгссөн үгүйг нь мэдэхгүй юм. Хэдий ээж минь албан боловсролоор тааруухан ч, амьдралын ухаантай хүн байсан билээ. Юмыг мартана гэж байхгүй, хаа холын төрөл төрөгсдийнхөө нас барсан өдрийг, уулзаагүй удсан найзуудынхаа гэрийн хаягийг, бүр хөршүүдийнхээ чухал тэмдэглэлт өдрүүдийг хүртэл санаж байдаг ой сайтай хүн байсан. Миний л хувьд, ээж минь энэ хорвоогийн хамгийн ухаалаг хүн байсан юм.
Манай гэрийнхэн өглөө бүр үүрийн дөрвөн цагт босно. Ээж маань биднийг дуудаж сэрээгээд тойруулж суулгаад өглөөний залбирлаа үйлддэг байсан юм. Ээжийн залбирал их ер бусын. Эхлээд улс орныхоо сайн сайхны төлөө дараа нь төрөл төрөгсдийнхөө төлөө залбирна. Түүний дараа хөршийнхэн, тэдний гэр бүлийн төлөө залбирах ээлж ирнэ. Айл хөршийнхөн маань юу туулж, ямар зовлон зүдгүүр амсч байгааг хэлүүлэлтгүй мэддэг болохоороо ийн залбирдаг байсан хэрэг. Өвдсөн зовсон, хэрүүл маргаан хийсэн гээд бүгдийнх нь төлөө залбираад, тэднийг бас Есүс Христэд итгэдэг болгож өгөөч хэмээн залбирна. Үүний дараа л сая нэг хүүхдүүдийнхээ төлөө залбирах ээлж ирнэ. Ингэж залбирахдаа ээж минь хэзээ ч өөрийгөө дурсч байхыг би сонсоогүй. Бидний амьдрал хэдий хэцүү байсан ч бусдыг л өмнөө тавьж үздэг байж дээ.
Өглөөний энэ мөргөл, залбирал надад их тээртэй санагддаг байв. Ажил хийгээд учиргүй ядарсан надад ахиад жаахан унтахаас өөр хүсэх юу байх билээ. Ах дүү нар маань тойрч суугаад, залбирлаа хэлж байхад би унтаагаараа шахам, ээжийг дуудах үед давхийгээд босдог байж билээ.
Ээж хүүхдүүдийнхээ төлөө залбирахдаа насанд нь тохирсон зүйл гуйдаг байв. Ах, эгч нарын төлөөх залбирал урт удаан үргэлжилдэг байсан бол над шиг багачуулынх нь маш богинохон. Үнэндээ ээж миний төлөө залбирахдаа өдөр бүр нэг л үгээ давтдаг байсан. “Эцэг минь, Бакийг хүчтэй хүн болгож өсөөрэй хэмээн бид залбирч байна. Амен” гээд л боллоо. Энэ бол би гэртээ ямаршуухан байр суурьтай хүн байсныг илтгэх нэг жишээ.
Аяга дүүрэн цагаан будаа
Аав маань Дунжи ахлах сургуулийн захирлуудын зөвлөлийн даргын фермд ажилладаг байсан болохоор хоёр ах маань тэр сургуулийг төгссөн юм. Хамгийн том ах маань бизнесийн авъяастай хүн байсан болохоор их эрт гэрээ орхисон. Хоёр дахь ах маань ч сургуульдаа сурлагаар толгой цохидог, манай гэрийн хамгийн ухаантай нь гэгддэг байсан болохоор Сөүл рүү сургахаар явуулсан билээ. Харин би Пуханд ээж аавтайгаа үлдээд ахынхаа сургалтын төлбөрийг олох үүрэг хүлээсэн юм. Ээжтэйгээ хамт ажил хийж, мөнгө олохоор хөдөлмөрлөж байхдаа үргэжлүүлэн сурч байгаа ах нараа хараад атаархдаг байсан. Ээж маань бүх хүүхдээ сургуульд сургах гэсний оронд том хүүгээ олигтойхон дэмжээд өгөх нь илүү амьдралтай гэж итгэдэг байсан юм. Томчуул нь ажил хийгээд, тусад орохоор багачуудаа аваад явчихна гэж итгэдэг байсан хэрэг л дээ. /Үүнээс ч болоод хоёр дахь ах Сан Дук маань надад үргэлж өртэй хүн шиг явдаг сан. Хожим намайг коллежид сурах болоход тэр маань л намайг дэмжиж, урамшуулсан билээ./
Ээж надад “Бак, миний хүү заавал их сургуульд орж, амжилтад хүрэх гэсний хэрэггүй ээ. Бусдадаа туслаад, хичээж ажиллаад байвал баян болно оо. Алив, ээжтэйгээ ажиллаад бай” гэж тайвшруулдаг байсан сан. Ээж минь бүх л насаараа ажилласан. Дайны үед жижиг боомт хот байсан Пуханд хүмүүс худалдаа наймаа хийж, загас зарж л амьдралаа залгуулдаг байсан. Ээж маань ч багахан наймаа хийнэ. Жимс, будааны боов зардаг ээжийн минь жижигхээн лангуу захын хамгийн цаад мухарт байх. Таван настайгаасаа би зах хавиар эргэлдэж, ээжийнхээ жижиг сажиг зараалд явж эхэлсэн юм. Ээж маань зах дээр дотроо улаан шоштой будааны боов хийж зардаг байсан. Энийгээ зарахаар явахдаа усны сав, керосин дэн, талх хайрах төмөр сав, хувин дүүрэн улаан шош гээд бөөн ачаагаа гэрээс зах, захаас гэр рүү үүрч явна. Гадна тал нь шаржигнасан хэрнээ хазахад дотроос нь улаан шошийн шанз асгардаг будааны боовыг хийж зарахын тулд өмнөх өдөр нь бэлтгэлээ хийнэ. Шөнө болгон энэ ажилд нь би л ээждээ тусалдаг байсан. Ээж бэлтгэсэн боовоо зарахаар зах руу, харин би хичээл рүүгээ явдаг.
Хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөр ээж минь будааны боовноосоо таван ширхгийг гэртээ авчирдаг байв. Нэг удаа миний төрсөн өдрөөр ээж уламжлал ёсоор таван боов авчирч, хүүхдүүддээ нэг нэгээр нь тарааж өгөхөд би ээжээс яагаад өөртөө аваагүй юм бэ гэж асуухад “Ингэж асуусан чинь л болоо, хүү минь. Ээж нь үнэрийг нь авч чаддаггүй юм аа” гэж хэлж билээ.
Том болоод цэрэгт явах гээд үзлэгт ороход би эрүүл мэндээрээ тэнцэлгүй хасагдаж билээ. Тэгээд зах дээр зогсч байсан ээж дээр очоод юу болсныг хэлэх гэтэл чаддаггүй. Гэвч ээж өмнөө зогсоо намайг нэвт шувт харж байсан болохоор би аргагүйн эрхэнд сул биетэй гээд тэнцүүлсэнгүй хэмээн үнэнийг хэллээ. Тэгтэл ээж минь намайг тэврээд “Хүү минь, ээжийгээ уучлаарай. Ээж нь хүүгийнхээ бие ийм муу болсныг анзаарсангүй. Ээжийгээ уучлаарай. Бага байхад чинь будааны шаарнаас өөр юм өгдөггүй байснаас л ийм юм боллоо.
Өвчтэй байхад чинь халамжилж чадаагүйгээс л ийм дээрээ хүрч. Уучлаарай хүү минь” гэж хэлж билээ. Тэр орой ээж минь гэрийнхнийг ирэхээс өмнө надад тусгайлан оройн хоол бэлдэж өгсөн юм. Ширээн дээр аяга дүүрэн жигнэсэн цагаан будаа, нэг өндөг байж билээ. Тэр үед манай гэрийнхэн жилдээ нэг, ихдээ хоёр удаа л цагаан будаа иддэг байсан юм. Өндөг ч хэтэрхий үнэтэй болохоор тансаг хүнсэнд ордог байлаа. Ээж бид хоёр хамт сууж хоолоо идчихээд, тэр шөнө зөндөө их уйлснаа санадаг юм. Тэгэхэд л би ээжийгээ эхний бөгөөд эцсийн удаа уйлахыг харсан билээ.
ene pak eronhiilogch solongosiin hamgiin shildeg eronhiilogch baisan yum tvvniig tor barij baih hugatsaand solongos vneheer hvchtei uragshilj baisan hamgiin orgil ve ni baisan solongosiin hubid odoo jaahan sularch baina emegtei eronhiilogchtei bolsonoos hoish solongos neg l hvchgui baina shvv er ni er hvn l tor barisan veid solongos hvchtei baisan ene vnen shvv
Тэр орой ээж минь гэрийнхнийг ирэхээс өмнө надад тусгайлан оройн хоол бэлдэж өгсөн юм. Ээж бид хоёр хамт сууж хоолоо идчихээд, тэр шөнө зөндөө их уйлснаа санадаг юм. Тэгэхэд л би ээжийгээ эхний бөгөөд эцсийн удаа уйлахыг харсан билээ.
Хөөрхий дөө хүний амьдрал гэж эрээн бараан гуниг, харуусал өнчрөл хагацал инээд наргиа хөөр баясал бүгд нийлэх юм даа. Өнөөдөр гуньж гутарч яваа хүмүүст хэлэхэд Цаг цагаараа байдаггүй цахилдаг дандаа хөхөөрөө байдаггүй юм гэж хэлмээр санагдлаа
Uneheer aguu hun uim
Ихэнх агуу удирдагчдын намтар эгэл жирийн амьдралаар эхэлсэн байдаг. Гэвч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бак шиг хүнд хэцүү амьдрал туулсан удирдагч үгүй биз ээ. Өлсгөлөнгөөс болоод өсөлт нь хүртэл зогсч байсан ядуу зүдүү амьдралаас улсынхаа хамгийн баян компанийн захирал болтлоо бүхнийг өөрчилж чадсан Ли Мюн Бакийн өөрөө бичсэн “Uncharted Path” номноос хүүхэд ахуй цагийнх нь дурсамжийн товчлолыг уншигчдадаа хүргэх гэж байна.
Бидний ихэнх нь амьдралын аар саархан асуудал, өмнөө тулгарсан багахан саад бэрхшээлээ давшгүй хүнд даваа мэт сэтгэн, шантарч цуцах үетэй цөөнгүй тохиолддог. Тэр үед Ли Мюн Бак шиг удирдагчид юуг туулж, юуг давж гарсны эцэст өнөөдрийн амьдралаа бий болгож, бүтээснийг мэдэж байхад илүүдэхгүй биз ээ хэмээх дараах тэмдэглэлийг хүргэе.

0 Сэтгэгдэл
zochin
ene solongos oron shig hogjih yumsan bidend solongoschuudaas dutah yum ogthonch baihgui barag ilvvch baij medne mongolchuud mongol eh orondoo ezen suuj solongost ajillahaa bolij aykahaar ochdog bolnoo bidend bolomj baina mongol asar baylagtai bayan oron mortloo irged ni solongost ajillahaar ochdog geheer sonin shvv mongol zob yabbal udahgui solongostoi oirolstoo tsalin mongotei saihan amidrah bolno mongol uls hogjinoo
2015.05.05
2015.03.08
2014.12.04
2014.12.04
2014.12.04