Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэр нь үл мэдэгдэх цэргийн өдрийг Орост анх удаа тэмдэглэж байна

Өнөөдөр Орос орон даяар Нэр нь үл мэдэгэдэх цэргийн өдөр гэдэг баярыг анх удаагаа тэмдпэглэж байна. Ийм өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тэмдэглэж байхаар ОХУ-ын Холбооны зөвлөл өнгөрсөн аравдугаар сарын 29-нд хуульчилсан юм байна.
1966 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр фашист германы цэргийг Москвагийн дэргэд бут цохисны 25 жилийн ойгоор Ленинградын авто замын 41 дэх км-т байсан баатарлаг улаан цэргүүдийн шарилыг зөөвөрлөж Улаан талбайд Кремлийн ханын дэргэд Александровын цэцэрлэгт  хүндэтгэлтэй залж оршуулсан юм.
Александровын цэцэрлэг дэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшин дээр “Нэр чинь үл мэдэгдэх ч, Алдар гавьяа чинь үхэшгүй” хэмээн бичсэн байдаг юм.
Ийм өдөр тэмдэглэж байх санаачилгыг дайнд амь үрэгдэгсдийн цогцос, эд зүйлийг рэж хайгсдпын хөдөлгөөнөөс эхлэн гаргасан юм байна.
Зөвхөн энэ 2014 онд гэхэд л ОХУ-ын БХЯ-тай хамтран явуулсан экспедицийн явцад “Оросын хайгуулын хөдөлгөөн”-ийхөн зөвлалтийн 14 мянга орчим цэрэг, офицерийн цогцос, үлдэгдэл олж нэг мянга орчмынх нь нэр хаягийг тогтоожээ.
Өнөөдрөөс эхлэн энэ өдрийг жил бүр тэмдэглэж байх юм. Энэ өдөр оросууд эх орныхоо төлөө амиа өгсөн оросын болон зөлөлтийн баатарлаг цэргүүдийн дурсгалыг хүндэтгэн дурсч байх болно.

0 Сэтгэгдэл
xundetget baina
агуу ард түмэн
Хамгийн их уншсан