Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Facebook-т үнэгүй сурталчилгаа явуулахыг хориглоно

Интернэт ертөнцөд “Facebook” хэмээх олон нийтийн сүлжээ бий болсноор олон зуун сая хүнийг хооронд нь холбоод зогсохгүй, бараа, үйлчилгээгээ олон нийтэд хүргэх гэсэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэлж баршгүй тус болсон билээ. Өнөө­дөр “Facebook”-т өөрийн гэсэн хуудасгүй ком­­пани, бизнес эрхлэгч бараг үгүй болсон. Саяхан хийсэн судалгаагаар жижиг компаниудын 80 орчим хувь нь Facebook болон Twitter, LinkedIn-ээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилдаг гэсэн дүн гарсан. Тэд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээг­дэхүүний сурталчилгааг ихэвчлэн шинэ мэдээлэл, пост маягаар цацаж, хэрэглэгчдэд түгээж буй. Гэвч “Facebook”-ийн олгосон энэ боломж тун удахгүй хязгаарлагдмал болох нь. Тус компани ирэх оны нэгдүгээр сарын дундаас эхлэн сурталчилгааны чанартай төлбөр төлөөгүй мэдээлэл, постуудыг шүүдэг болно гэдгээ зарласан байна. Ингэж төлбөргүй сурталчилгааг хязгаарласнаар Facebook-ийн санал болгодог төлбөртэй сурталчилгааны хэлбэрийг сонгох ёстой болно гэсэн үг. Энэ нь таван доллараас эхлээд хэдэн мянган доллар хүртэл олон янзын сонголттой байх аж. Хэдийгээр “Facebook”-ийн зүгээс пэйж хуудсуудыг сурталчилгааны шинжтэй постоо илүү олон хүнд үнэ төл­бөртэйгөөр хүргэхийг аль эртнээс санал болгодог байсан ч нэгэнт өөрийн гэсэн хэрэглэгчтэй, уншигчтай болсон жижиг бизнес эрх­лэгчдийн хувьд зөвхөн өөрийн сувгаар үнэ төлбөргүй цацахад хангалттай гэж үздэг. Гэвч сар гаруйн дараагаас эхлэн бизнес эрхлэгчид ийм мэдээллээ хүртэл төлбөр төлж, олон нийтэд хүргэх шаардлагатай болж байгаа юм. Энэ нь нэг талаар Face­book хэрэглэгчдийн мэдээл­лийн дийлэнхийг “Like” дар­­­­­­­сан пэйж хуудасны сур­тал­­чилгааны постууд дүүр­гэ­дэг явдлыг ч хазаарлах зорилготой аж.
Facebook-ийн жижиг бизнес хариуцсан захирал Дан Леви хэлэхдээ тус сүл­жээ­­ний санал болгож буй сурталчилгааны арга хэлбэ­рүүд маш үр дүнд хүргэхээр шинэлэг болон өөрчлөгдсөн гээд Facebook-т төлсөн доллар бүр бизнесийг нь өргөжин тэлэхэд туслах болно хэмээн мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Естой зов.
Естой зов.
Хамгийн их уншсан