Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жон Мэн: Чингис хаан миний амьдралыг бүрэн өөрчилсөн

Английн зохиолч, түүхч “Чингис хаан: Амьдрал, үхэл”, “Атилла”, “Хубилай”, “Монголын эзэнт гүрэн” зэрэг ном бичсэн Жон Мэн Казахстаны Алмата хотноо болсон Төв Азийн номын форумд оролцох үеэрээ казахын зохиолч Кайрат Закирьяновтой уулзжээ. Энэ хоёр хүн Чингис хаан бол монгол хүн биш, казахын талаас гаралтай гэдэг дээр санал нэгддэг хоёр.
                
                            Жон Мэн болон  Кайрат Закирьянов нар

 Зохиолч, түүхч Жон Мэнтэй   казахстаны “Караван” сонины сурвалжлагч уулзаж монголын тухай, Чингис хааны тухай ярилцлага авсан байна.
 
-Та яагаад ийм сэдэв рүү орсон тухайгаа эхлээд хуучлах уу?

-Би оюутан байхдаа  хаа нэг тийшээ, бүр хол аялах юмсан гэж мөрөөддөг байлаа. Оксфордын коллежид сурч байхдаа Монгол руу явах нэг экспедицэд орох завшаан тохиосон юм. Тэгээд л Лондонд монгол хэл сурч  нэг жилийг өнгөрүүлсэн. Гэтэл экспедиц маань өөрчлөгдөх нь тэр. Ингээд л энэ санаагаа орхиж, сэтгүүлч болоод нийтлэл бичдэг хүн болов. Тэгтэл Зөвлөлт Холбоот улс задарч Монгол руу өөрөө явах боломж гарлаа. Ингэхдээ монголын тухай ном бичье гэж бодтол хэтэрхий өргөн хүрээтэй санагдаад ер нь говийн тухай бичье гэж бодлоо. Монголын говь бол  хятадтай хил залгаа монголын өмнөд нутаг л даа. Тэндээс л ирээд би Говийн тухай ном бичсэн, гэхдээ Чингис хааны тухай бичих санаагаа олсон доо. Тэгээд л судалгаа хийх болж дахиад л Монгол руу явсан. Миний бодлоор бол судалгаанд хоёр асуудал тулгарсан. Энэ нь нэгдүгээрт Чингис хаана нас барсан, хоёрдугаарт хаана оршуулсан бэ гэдэг. Хаана нас барсныг бол би мэдсэн, харин хаана оршуулсан бэ гэдэг нь нууц хэвээр үлдсэн.

-Өөрөө хоёр дахь удаагаа Казахстанд ирж байна. Анхны ирснээс тань ямар дурсамж үлдэв?

-Профессор Карл Байпаковтой уулзаж ярилцлага авахаар ирсэн. Тэр намайг Отрар дахь археологийн олдвортой учруулсан. Би ч үүнийг үзэхсэн гэж бодож байлаа. Отрарыг Чингис хаан сүйтгэсэн гэсэн яриа сонссон. Энд очиж архелогчидтой уулзсанаар Чингис хаан Отрарыг сүйтгээгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэр яалаа гэж үүнийг сүйтгэсэн гэж. Энэ бол маш чухал хот байсан болохоор харин ч түүнийг хадгалж үлдэхийг шаардсан. Отрар бол аялал жуулчлалын маш сайхан газар учраас түүнийг сэргээх ёстой. Энд очсоноор би “Монголын эзэнт гүрэн” номдоо энэ тухай оруулах сайхан боломж бүрдсэн, их сайхан аялал болсон.

-Чингис хааны тухай судалснаар  таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Үндсээр нь өөрчилсөн гэж болно. Тэр ямар агуу хүн байсан гэдгийг хэлэх ч хэрэггүй байх. Чингис хаан 70 орчим үндэстний амьдралд нөлөөгөө үзүүлсэн байдаг. Өнөө цагийн Европ, орчин үеийн Азийг Чингис хаангүйгээр төсөөлөх аргагүй. Чингис хаан бүх дэлхийг эзлэх үзэл санааг үндэслэж үүнийг нь түүний ач хүү Хубилай хаан үргэлжлүүлэн Хятадыг, Төвд, Шинжаантай хамт өөртөө нэгтгэсэн. Үүний ч үрээр Хятад өнөөгийн нэгдэх замдаа орж, сүүлийн 20 жилд эрчимтэй хөгжиж байгаа.



-Таныг номдоо Чингис хааныг хэт дөвийлгөж, дэврүүнээр бичиж  байна уу даа гэж зарим нь хэлдэг?

-Би бол тэгэж бодохгүй байна. Түүнийг дөвийлгөнө гэдэг их нарийн зүйл. Ер нь дэлхийг захирна гэдэг ухаангүй зүйл. Үүнийг Чингис хаан мэдээгүй, харин Хубилай хаан 80 жилийн хойно ухаарсан. Чингис хаан, түүний залгамжлагчдын хувьд ийм алсын хараатай байж чадаагүй. Ялангуяа түүний залгамжлагчдын хувьд Чингисийн дэлхий бол ганцхан монголчуудынх байх ёстой гэдэг баримтлалыг нь хэрэгжүүлэхээр хүлээн авсан. Чингис олон хот, газар, баялгийг эзлээд үүнийг хэн ч орхихгүй залгамжлах ёстой гэж итгэж байсан.

-Чингисийн намтраас ямар үеийг  нь хамгийн бага судалсан байдаг вэ?

-Оршуулсан тухайг нь л..... Магадгүй бүх дэлхий монголчуудад захирагдах ёстой гэдэг үзэлтэй ч холбоотой байж болох юм.

-Чингис өөрөө ер бусын хүн байсан уу?

-Хэлэх юм байхгүй, түүний удирдагч чанар нь гайхалтай хүн байсан. Хүн бүр түүний булаан эзлэгч, түрэмгийллийнх нь тухай мэддэг атлаа хэн ч удирдагч, бүтээгч чанарыг нь үнэлдэггүй.

-Чингис хааны гарлын тухай маргаан  шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой байх даа?

-Маргаангүй чухал асуудал, ялангуяа казахуудын тухайд. Энэ бол түүхийн хувьд нэг их чухал биш ч гэлээ түүхэн баримтын хувьд маш чухал зүйл. Миний хувьд бол Чингис хаан монгол юм уу,  түрэг гаралтай гэдэг нь  ямар ч ялгаагүй. Монголын төв нутгийг тойроод түрэг омгууд байж ойр зэргэлдээ нутаглан харилцаатай байсан байж таарна. Энэ бүхэн эцэстээ монгол, монгол үндэстэн болсон. Мэдээж Чингис хаан хамгийн дээр нь монголчуудыг тавихыг хүсч байсан   л даа.

Уран сайхны хэтрүүлэг


-Чингис хаанд баруун руу ямар сонирхол байсан хэрэг вэ, тэгвэл?

-Чингис хаан бол бодит хүн, агуу их байлдан дагуулагч. Түүний хүн бүр мэднэ. Өнөөдөр барууныхан түүнийг сонирхох нь нэмэгдсээр байна. Түүнд зориулсан “Монгол” кино байна. Би Сергей Бодровыг мэднэ, “Монгол” кинонд нь зөвлөхөөр ажилласан.
Ухаандаа Чингис хаан олзлогдож, Бөртэ түүнийг аврах хэсэг гээд л ....гэх мэт зарим хэсэг нь хачин санагдаж болно л доо. Бодит байдал дээр бол энэ бүхэн түүхийн тун бага магадлалтай. Хэрэв та өөрөө Хятадын говьд очиж үзсэн бол ийм байх аргагүй. Гэхдээ л уран сайхны тун дажгүй кино.

-Хэрэв та Дэн Браун шиг уран зохиол оролдож бичвэл түүхэн номуудаа орхино гэж үү, Яагаад....?

-Энэ сэдвээр уран сайхны зохиол олон гарч байна. Харин би бол тэгэж чадахгүй. Чингис хааны, түүний эзэнт гүрний түүх нь ямар нэгэн уран сайхангүйгээр өөрөө гайхамшиг. Түүхэнд харьцангуй үнэн байдаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ л ямар ч цаг үед мэдээлэл байгаагүй ч чи түүнийг өөрийн таамаглалаар нөхөх ёстой. Гэлээ ч уран сайхны зохиол гэдэг миний ажил биш.

Одоо АНУ-д Мэний бичсэн Марко  Пологийн тухай ном гарч байна. Үүнтэй зэрэгцээт италийн алдарт аялагчийн тухай телевизийн цуврал үзүүлж эхэлж байна. Энэ цувралын зургийг казахстаны Алмата муж, Чарынд авсан юм байна.

1 Сэтгэгдэл
Түүхийг гуйвуулсан түүхч царайтай хүмүүсийг өрөвдөх юм. Түүхгүй ард түмэн ямар өрөвдөлтэй юм бэ. Монголын аугаа түүхээс зээлэх гэж оролдох тусмаа та нар үндэстэн биш гэдгээ л батлаад бх шигээ
John Man hezee bas iim nom gargachihvaa, yostoi hugiin uvgun bdg yumoo. ygaasaa mongold irehdee dandaa hunii daivar bolj irdeg, mashin dotor yvj bhdaa bodoj olson fantazaa nom bolgochih yumaa, ydaj oodtei sudalgaa yum hum hiisen bol ch yaay gehsen, naadah chin ydaj coffee-nii munguu ch ooroo tolchihoj chaddaggui amitan sh d. Zugeer l hudlaa unen yum bicheed teruugeeree hooloo olj iddeg humuus bh yumaa. Haana ch gesen. Golni tuuheer hamaagui oroldoj bolohgui yum bga yum. Bidnii huvid unet zuil min shuu dee. Uvgun guai dahiad Mongold irheeree uulzanaa
Давааням, Оюунгэрэл хоёр Их хааныг казахуудад зарсан даа. Шал дэмий араг ясаар хөөцөлдөж байхаар Их хааныхаа түүхийг сйан хамгаалмаар юм
болиоч ээ, энэ казакуудад ойлгуулах цагнь болжээ.муусайн хасагууд
МОНГОЛЧУУД ЧИНГИС ХААНАА КАЗАКСТАНЧУУДАД ХУДАЛДЧИХСАН ЮМУУ. ИЧМЭЭР ЮМ. ЧААВААС. МОНГОЛЧУУД ГЭЖ БУЗАР АМЬТАД.
ene kazakhuud neeree iim teneg um uu esvel albaar odood baigaa um uu. baiguulagdaad 23 jil l bolj baigaa shu dee. putin ch hellee. tuuh ch gerchilj baina. er n tiim undesten ch baih esgui. zugeer l mongolchuudaas jaahan gen avchaad
ihk kazak uls gej delhii sonsson uu?mongolchuudaar ene met etgeeduud togloj tednii uur buhamdaliig haash n zigluulj baigaag anhaarah yostoi.ene etgeeduud yagaad mongoliin hevlel medeeleliin orchind orj irseniig sonirhoj baina.
ЯМАР Ч ГЭСЭН МОНГОЛЧУУД БИД ХАСАГУУДААС ИЛҮҮ ЧАДАЛТАЙ УХААНТАЙ АМЬДРАХГҮЙ БОЛ ТЭД БИДНИЙ ТҮҮХ ГАЗАР НУТГИЙГ БУЛААХ ГЭЖ ОРОЛДОХ ЮМ БАЙНА.ОДООНООС БАЯН-ӨЛГИЙД БҮХ СУРГАЛТЫГ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАСАГ ДЭЭРЭЭ СУРМААР БАЙВАЛ КАЗАХСТАН РУУГАА НҮҮЦГЭЭЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.
ene gadnii novshid chinggis haanii tuhai yarih erh baihgui
Yahavdee Kazahkuud ene huneer chingis haan bol MOngol bish garaltai gej heluuleh geed l yadaj baigaa uls gedeg ni ene yariltsagand hurtel haragdaj l baina. Chadahguidee ene hulfuu hasaguud udahgui uls ni ustah gej baigaa hoino. Zulk buhuhduu neg ih badamaldagdaa tiim baigaa shdee kazakstan uliin huvid
Naad erdemten ni hurtel Mongol gedegiig ni heled l baishd
za ter ueiin sur huchin morin tsergeer l hemjigddeg baij.mongol mori mongol tsereg 2 shildeg n baisan bolhoor busdiigaa diilj baij ingeed l boloo
ЧИНГИС ХААН ТҮҮНИЙ ЗАЛГАМЖИЛАГЧИД ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛАЖ ОЛОН ТОМ ГҮРНҮҮД ҮҮСЭХЭД,ХӨГЖИХӨД/ХЯТАД ,ОРОС ГЭХ МЭТ\ ТҮЛХЭЦ ӨГСӨН Ч МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙГЭЭР ЦАЦАЖ УУСГАСАН НЬ ӨӨРСДӨӨ ИЙМ ЦӨӨХҮҮЛЭЭ ҮЛДСЭН НЬ ХАРАМСАЛТАЙ САНАГДДАГ
teneg 2 gar ve
tanaih haanahiin hurungu opyylalttai be. chingis bol kazak gdg surtal uhuulga ywuulaad bh yum. terhuniig mongol gedgiig batalchihsan yuman deer iim yum bicheed bh hereg bnuu.
Хамгийн их уншсан