Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Унгарт амьдарч, Холливудэд кинонд тоглодог монгол каскадер

Арван жилийн өмнө Унгарт суралцаж, амьдрахаар гарсан монгол залуу хаа ч чамлагдахааргүй каскадер болж Унгартаа төдийгүй Холливуд болон өрнөдийн олон кинонд мэргэжлийнхээ чадварыг харуулжээ.

Наранцогтын Цогтсайхан нь Унгарын нийслэл Будапештэт амьдардаг. Каскадер мэргэжилтэй бөгөөд Будапешт хотноо байдаг Унгарын каскадеруудын академид суралцдаг. Ур чадвар нь нэмэгдсэн тул зарим кинонд осол эрсдэлтэй үзэгдлийн зургийг авах дээр жүжигчдийг орлоод зогсохгүй жижиг дүрд тоглодог болсон байна.

Тэрээр "Hellboy, "Мonte carlo, "Eragon" зэрэг Холливудын 12 кинонд каскадероор оролцсон "47 Ronin" кинонд самурайн дүрд тогложээ.

Цаашлаад Их Британийн "Дракула", Өмнөд Солонгосын "I.R.I.S" зэрэг кинонд тоглосон. Английн "Strike back" цувралд Хойд Солонгосын цэргийн дүрийг бүтээж. Харин "Spectral"-д жүжигчин Луи Озавагийн орлон тоглогчоор ажилласан байна.

Ирэх жилээс Цогтсайханы оролцсон "Spy", "Fallen" и  "Аmerican girl" зэрэг кино дэлгэцнээ гарах аж. Бидний нэг ийнхүү амжилттай явж байгаа нь тун баярлан бахдууштай хэрэг гэдэгт бүгд санал нийлэх байх.

0 Сэтгэгдэл
amjilt husie mundag bna
MUNDAG BNA AMJILT
amjilt husie saihan zaluu mini
Amjilt husie
бахархаж байна, амжилт хүсье
saikhan zaluu bn.amjilt xusie
bayr hurgie amjilt
орлон тоглогч
орлон тоглогч
MONGOLCHUUD MUNDAG SHYY
Орлон тоглогч баяр хүргье.
каскадер гэж юу гэсэн үг юм бэ?
орлон тоглогч
орлон тоглогч
haluun baiar hurgej amjilt husie
Хамгийн их уншсан