Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн баазад буудалцаан болжээ


Өмнөд Солонгосын Осан дахь Америкийн цэргийн баазын сургууль дотор үл мэдэгдэх этгээд гал нээсэн тухай тус баазын сайт дээр мэдэгдсэн байна. Буудалцааны талаарх болон шархадаж гэмтсэн хүмүүсийн талаарх ямар нэг нэг мэдээлэл гаргасангүй.

Буудалцаанаас болж тус цэргийн баазын байрлалд байдаг гурван сургуулийг хаажээ. Мөн тус бааз дотор байгаа хүмүүст хандан гудамжинд гарахгүй байгаа гэртээ, эсвэл ажлын байран дээрээ үлдэн цаашдын зааврыг хүлээхийг уриалсан байна. Одоогоор баазыг бүхэлд нь бүслэн хаагаад мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа аж.

Өсөн нь Сөүл хотоос өмнө зүгт 65 бээрийн зайд оршдог бөгөөд энд байрладаг Америкийн цэргийн нисэх хүчний баазад 28 мянга гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэдэг.

0 Сэтгэгдэл
АНУ-ийн цэрэг өөрсдөө хоорондообуудалцжээ.
Хамгийн их уншсан