Францын өмнө нутагт олон өдөр үргэлжилсэн борооны улмаас үеэр бууж гурван мянга гаруй иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж, таван хүн амиа алдсан тухай "AFP" агентлаг мэдээлж байна.
Францын Ерөнхий сайд мэдэгдэл хийж "Оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн үерт автсан мужуудын хот суурийн газрын дарга, захирагч нарын авч байгаа арга хэмжээний ачаар нөхцөл байдлыг хяналтадаа байлгаж байна" гэжээ. Францын Дотоод хэргийн сайд үерт автсан нутагт хүрэлцэн ирж байдалтай газар дээр нь танилцжээ. Сайд нь аврах ажиллагаанд оролцсон галт унтраах ангиудыг 450 ажилтан, сайн дурынхан, иргэний хамгаалалтын 70 цэргийн албан хаагч, 100 цагдаад талархал илэрхийлсэн байна. Мөн Францын Дотоод хэргийн сайд нь болсон үйл явдлыг "байгалийн гамшиг" гэж хүлээн зөвшөөрөх даалгавар өгсөн гэдгээ мэдэгджээ. Ингэснээр үерийн улмаас хохирсон хүмүүс даатгалын компаниудаас нөхөн төлбөр авах боломжтой болжээ.