Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг 2011 оны жагсаал цуглааныг хүчээр тараах гэж оролдсон хэрэгт буруутган шалгаж байсныг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Одоогоос гурван жилийн өмнө Тахрирын талбайд болсон томоохон жагсаал цуглааны үеэр мөргөлдөөн болж, нэг хүн амиа алдсан юм. Үүний дараа ч үймээн самуун тасралтгүй гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд мөнгөний гарз их учирсан. Олон нийтийн энэ эмх замбараагүй байдлын төлөө тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Мубаракийг буруутган, эхэндээ бүх насаар нь хорих ял төлөвлөөд байсан ч эцэстээ хэрэгсэхгүй болголоо. Шүүхийн шийдвэр олон нийтийг бухимдуулж, Тахрирын талбайд бас нэг жагсаал цуглаан гарахад хүргэсэн байна.
86 настай Хосни Мубарак энэ хэрэгт ял сонсохгүй үлдсэн ч улсын мөнгийг завшсан гэдэг өөр хэргээр одоо гурван жилийн ялаа эдэлж байгаа юм. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар тэрээр хорих ялынхаа дийлэнх хугацааг цэргийн эмнэлэгт өнгөрүүлж буй.