Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөө хүртэл нууцыг нь тайлаагүй 10 гэрэл зураг

Гэрэл зураг гэдэг үүсээд 200 гаруй жил болж байгаа ч хүн төрөлхтөн нууцыг нь тайлж чадаагүй хэд хэдэн гайхамшигт зураг байна. Тэнд гарсан зүйлсийг өнөө хүртэл хэн ч тайлж, тайлбарлаж чадаагүй байгаа юм.

1.    Марсианы орчин /2012 он/


2004 онд Ангараг гарагт явагч Opportunity ангараг гарагийн хөрсөн дээр ер бусын хэлбэр бүхий орчин илрүүлсэн. 2012 оны сүүлчээр яг тэр газраас энэ зургийг авсан ч яг нарийн тайлбарлаж чадаагүй өнөө хүрч байна. Эндээс үзэхэд Ангараг гариг дээр өнгөрсөн цагр ус байсныг тодорхойлж болно гэж байгаа.

2.    Далайн аварга араатан /1965 он/

Францын гэрэл зурагчин Роберт ле Серрак 1965 онд Хук нууранд энэ зургийг дарсан ч нэг хэсэгтээ л фотошоп гэж олон хүн үзэж ирсэн. Далайн энэ аварга амьтан өнөө ч гэсэн амьтан судлаачдын маргааны сэдэв болсоор байгаа.

3.    Хар хөлөг баатар /1998 оны арванхоёрдугаар сарын 11 /

1960-аад онд дэлхийн хиймэл дагуулын нэгнээс авсан энэ зураг дээрх дүрсийг учрыг нь хэнч  тайлаагүй зүгээр л “Хар хөлөг баатар” гэж нэрлэсэн. Тойрог зам дахь энэ зүйл Тухайн үеийн ЗХУ-ын ч, АНУ-ын ч хиймэл дагуул биш гэдгийг нотолсон. Чухам юу болохыг  хэн ч тайлаагүй.

4.    Эмээ /1963 оны арваннэгдүгээр сарын 22/


Арваннэгдүгээр сарын 22-нд Далласт АНУ-ын 35 дахрь ерөнхийлөгч Жон Кеннедиг буудан хөнөөсөн. Энэ үеэр авсан зураг бүрийг шинжилж үзэхэд гэрэл зургийн аппарат барьсан  хүрэн цув, алчууртай эмэгтэй олон зураг дээр гарсан байдаг. Харин Холбооны мөрдөх товчооныхон энэ эмэгтэйг удаан хайсан ч олоогүй, хэн болохыг нь ч тогтоож чадаагүй.

5.    Чаплины кинон дээрх гар утас /1928 оны нэгдүгээр сарын 6/

Алдарт Чарли Чаплины инээдмийн киноны “Цирк” цуглуулгын DVD дээр 1928 онд авсан богино хэмжээний кино бий. Энд гартаа гар утас барьсан эмэгтэй инээмсэглээд ярьж байгаа дүрс байгаа. Найруулагч Жорж Кларк үүнийг нэг удаагийн аялан тоглолтынхоо үеэр авсан гэдэг.

6.    Хессдален хөндийн гал

1907 онд хэсэг багш, оюутан, эрдэмтэн Норвегийн шинжлэх ухааны лагерьт байхдаа байгалийн ер бусын үзэгдэл үзсэнээ “Хессдалены гал” гэж нэрлэсэн.
Гэрлийн шинжилгээгээр энэ нь төмөр, шаазангаас үүсч байгаа гал гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ эрдэмтэд өнөө хүртэл энэ юву болохыг тайлах гэж тархиа гашилгасаар байгаа.

7. Үл таних тэмцэгч

1989 оны зургадугаар сард Бээжингийн Тяньаньмэнийн талбайд болсон оюутны эсэргүүцлийн үеэр авсан гэрэл зураг. Гартаа ямар  ч зэвсэггүй энэ үл таних эр танкийн цувааг хагас цаг саатуулж чадсан. Энэ хүн хэн болох, цаашдын хувь заяа нь өнөө болтол тодорхойгүй. Энэ зургийг дэлхийн томоохон бүх хэвлэл нийтэлсэн.

8.Солуэй-Фертийн сансрын нисэгч /1964 оны тавдугаар сарын 23/

1964 онд британи эр Жим Тамплтоны гэрийнхэн Солуэй-Фертийн булангийн ойролцоо зугаалж явж. Тэр үед тэнд тэднээс өөр хэн ч байгаагүй гэнэ. Тэд нэг нэгнийхээ зургийг дарж, хариад угаатал охины нь ард хэн нэгэн гарсан байсан нь энэ. Шинжилгээгээр гэрэл зургийг яаж ч өөрчлөөгүй болох нь тогтоогдсон.

9.Годдарын ангийнхан /1919 он. 1975 онд нийтлэгдсэн./

Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож явсан Годдарын нисэх ангийнхан зургаа татуулсан нь энэ. Хамгийн сонирхолтой нь дээд эгнээнд байгаа энэ тодруулсан зургийн эзэн механикч Фредди Жексон энэ зургийг авхуулахаас хоёр хоногийн өмнө нас барсан  байсан гэнэ. Тэгээд ч энэ зургийг түүний оршуулга дуусгаад авхуулсан гэнэ.

10.Саран дээрх цац сударга /1972 оны арванхоёрдугаар сарын 11 /

Apollo 17 сарнаа явагчийн авсан AS17-136-20680 дугаарт энэ зураг дээр сарны гадаргуу харагдаж байна. Энд яах аргагүй египетийн цац суваргатай адил дүрс харагдаад байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан