Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай ламд өргөсөн шилдэг 10 бэлэг


Хүндэлдэг, дээдэлдэг хүндээ зориулан бэлэг сонгоно гэдэг тун ярвигтай.Тэр тусам далай ламд зориулж бэлэг сонгоно гэдэг тун амаргүй. Гэхдээ ийм өндөр дээд хүнд бэлэг сонгоно гэдэг санаж байсныг бодвол харьцангуй хялбар байдаг бололтой. Бэлэгний үнэ, хийц маяг бус харин чин сэтгэлээсээ барьж байгаа нь чухал байдаг бололтой. Ингээд уншигч танд Далай ламд өргөн барьсан шилдэг бэлгүүдийг сонирхуулъя.Гэхдээ шилдэг гэх нь буруу байх. Хамгийн содон гэвэл зөв байх. Ингээд Далай ламд өргөсөн хамгийн содон бэлгүүд.

Ричард Гирийн ороолт

Холливудын од Далай ламд шавь орсон гэдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз. Түүнийг шавь ороход Далай ламд уламжлал ёсоор хадаг зүүж өгч. Гэтэл Гир энэ уламжлалы,хадаг гэж юу байдгийг мэдэхгүй тул хариу болгож заавал нэг юм бэлэглэх ёстой гээд зүүж явсан үнэтэй ороолтоо Далай ламд бэлэгэлсэн байдаг.
Энэ зургийг Вашингтонд шинэ номоо танилцуулж байхад даржээ.

Иудейчүүдийн нөмрөг

Далай ламтан шашин хоорондын харилцаа холбоонд ямагт нээлттэй байдаг. Иймд буддын шашны хийдэд төдийгүй лалын шашны сүмд, хинду шашны ашрамд, католик урсгалын сүмд мөргөл үйлдэж байв. Харин Францад айлчлал хийх үеэр тус улсын еврейчүүдийн холбооноос түүнд еврейчүүд мөргөл хийхдээ нөмөрдөн талес нэртэй уламжлалт нөмрөгийг бэлэглэж байв. Өөрийн шашин, мөргөл гэсэн юм болгон тун нандигнаж ханддаг, бусад шашин шүтлэгтэй туйлын болгоомжтой харьцдаг еврейчүүдийн хувьд ийм ариун зүйлийг өөрсдийнх нь хувьд харь шашны тэргүүнд бэлэглэнэ гэдэг тун онцгой үйл явдал.
 

Орос радио

1954 онд БНХАУ байгуулагдсаны таван жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагааны үеэр Бээжинд очоод байсан ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущев Төвдийн тэргүүн Далай ламтай тааран уулзжээ. Уулзасны тэмдэг болгонд тухайн үед залуухан байсан Далай ламд нөхөр Хрущев Зөвлөлтөд үйлдвэрлэсэн радио хүлээн авагч бэлэглэсэн байна. Урт ба богино долгион дээр барьдаг, дунд зэргийн авдар шиг том радио хүлээн авагч байсныг санах хүн байгаа л байх. Яг тиймийг бэлэглэсэн гэнэ. Одоо энэ бэлэг Лхаст Норовлин ордонд хадгалагдаж байдаг. Далай лам энэ бэлгийн тухай дурсахдаа "Би тэр хүлээн авагчийг санаж байна. Тэр цаг үеийг санаж байна. Тэгэхэд би анх удаа орос хэлээр "товарищ" гэхийг сонсож байлаа" гэсэн байдаг.



Рузвельтын цаг

Хүн болгонд өөр өөрийн гэсэн хобби байдаг. Далай ламтан хэдий гэгээрсэн хүн хэдий ч бас л өөрийн гэсэн хоббитой. Тэрээр цаг засдаг. Далай ламтан АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтын дурсгасан "Ролекс" цагийн зүүдэг. Тэр энэ цагаа өөрөө цэвэрлэж, эвдэрвэл өөрөө засч янзлан зүүдэг.


Ухамсрын ташуур

Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновтой уулзах үеэр Далай ламтан тоглоом болгож "Улсынхаа тэргүүнээ болихоор сүмд очиж шавилаарай. Тэнд чи ердөө л нэг шавь болж харин би багш чинь болно" гэхэд Илюмжинов дуртайяа зөвшөөрнө гэхэд нь бас л тоглоом болгож эрдэм сурахад хангалттай хичээл зүтгэл гаргахгүй бол ташуурдаж шийтгэнэ гэжэээ.

Гэтэл Илюмжинов Энэтхэгт ирэхдээ Халимагаас бэлэг авчирсан байж. Түүний дотор нэг туслах нь нэлээд ур гарган хийсэн халимаг ташуур хийчихсэн байсныг очсон хойноо мэджээ. Дээрхийн гэгээнд ташуур барилтай нь биш гээд нууж байсан ч далай лам тоглоом болгон ташуурдана гэж хэлсний дараа ташуурыг бэлэг болгон өгсөн байна.

Угсардаг тоглоом

Далай ламтан зөвхөн цаг засвар гэлтгүй ер нь янз бүрийн механизм засах, сонирхох дуртай аж. Түүнийг таван настайдаа Төвдийн тэргүүнээр тодроход Их Британийн Элчин сайд Бэзил Гулд хүүхдийн угсардаг тоглоом бэлэг болгон барьжээ. Далай ламтан хүүхдийн угсардаг тоглоомоор янз бүрийн зүйл угсарч сураад удалгүй өмнөх Далай ламтан бэлгэнд ирээд орхигдоод байсан кино гаргагч аппаратын задлан угсраад янзалсан байна. Удалгүй өсвөр насандаа бүр илүү туршлагатай, дадлагатай болоод Далайн ламд үйлчилдэг гурван машиныг бүгдийг нь өөрөө засч янзлан олныг гайхуулж байсан гэдэг. Далай ламтан "Хэрэв би Далай лам болоогүй бол ямар ч байсан их муугүй тракторчин болох байсан байх шүү" гэж хэлж байсан удаатай.


Шилдэг бэлэг

Далай лам 78 насныхаа төрсөн өдрөөр "Сэтгэл зүрх, оюун бодлоо нигүүлсэнгүй байлгагтун. Бусад хүмүүст болон амьтадад туслаж байгтун. Хэрэв туслаж чадахгүй бол ядаж хор бүү хүргэж байгтун. Ах дүү нар минь энэ бол та нарын зүгээс надад өргөх хамгийн шилдэг бэлэг байх болно" гэжээ.

0 Сэтгэгдэл
YAG VNEN. NEMER BOLOHGVI CH GAI BVV BOL.
Dalai bagshiin ulmii bat orshij urt naslah boltugai.
Urt naslaj udaan jargaarai
BIYE BIYENEE TSOLLOH TED SOLIORLOO L ULAM URGUJVVLSEER. HOOSON DEMIIRLUUDEEREE HOORONDIIN HOTSROGDLOO GUITSEJ CHADLAA YU.
ene saihan huntei yaaj uulzah ve, iim aylal zohion baiguuldag gazar bnuu
ene muuhai hun
Манай мангар монголчууд 1 аятайхан утгатайхан шиг бэлэг өгөөд, нэрээ гаргачихаж чаддаггүй л юм байх даа. Дандаа юм авах гэж л уулздаг байх даа.
saihan hyn shyy. urt udaan nasalj, bidentei dahin olon jil hamt baigaarai.
Хамгийн их уншсан