Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын орнуудын цахилгаан эрчим хүчний үнэ


Цахилгаангүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөх аргагүй болсон. Хүн хар тамхи гэгч зүйлд донтоод хэрэглэхгүйгээр байж сууж чадахгүй болдогтой адил хүн төрөлхтөн цахилгааныг нээж олоод, ашиглаж сураад одоо цахилгаангүйгээр амьдарч чадахгүй болсон. Гэр орны гэрэл, зурагт, компьютерээс эхлээд эмнэлгийн тоног төхөөрөмж, машин, гар утас гээд бүх зүйл цахилгаан дээр тогтдог. Өдөр тутмын, асар их хэрэглээ. Иймд дэлхийн аль орны хүн амын хувьд цахилгааны үнэ ямар байх нь амжиргаатай нь шууд холбоотой маш эмзэг сэдэв. Өнгөрсөн жил Болгар цахилгааныхаа үнийг хоёр дахин нэмсний дараа улс орныг бүхэлд нь хамарсан үймээн, жагсаал болж Засгийн газар нь огцорч байсан нь үүний жишээ.
Уншигч танд Европын орнуудын 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчний дундаж үнийг сонирхуулъя.

Рейтинг

Улс

 1 кВт.цаг дундаж үнэ /төгрөгөөр/

Иргэдийн дундаж цалин. Ам.доллар

1

Дани

774

4275

2

Герман

760

2894

3

Итали

621

2610

4

Ирланд

612

2916

5

Кипр

585

1854

6

Испани

571,5

2220

7

Португаль

553,5

1090

8

Бельги

535,5

2627

9

Австри

513

2796

10

Швед

499,5

3261

11

Их Британи

486

2883

12

Нидерланд

463,5

2671

13

Грек

450

964

14

Люксембург

441

4230

15

Мальт

427,5

1486

16

Норвеги

418

4900

17

Словени

414

1310

18

Франц

405

3355

19

Финлянд

396

3180

20

Лихтенштейн

391,5

5850

21

Словак

382,5

1013

22

Польш

360

908

23

Латви

346,5

691

24

Литв

337,5

720

25

Хорват

333

959

26

Эстони

333

995

27

Румын

328,5

534

28

Чех

328,5

963

29

Унгар

306

665

30

Турк

301,5

474

31

Албани

292,5

436

32

Исланд

288

2400

33

Черногор

261

661

34

Молдов

229,5

236

35

Болгар

211,5

461

36

Босни ба Герцоговин

202,5

567

37

Македон

198

475

38

Серби

153

585

39

Беларусь

144

521

40

ОХУ

121,5

568

41

Украин

45

192


Улс орны сарын цалингийн тухайд эх сурвалжууд орон болгон дээр янз бүрийн тоо хэлдэг. Зарим нь татвар суутгалаас өмнө буюу бруттогоор зарим татвар суутгал авсны дараа буюу неттогоор бодоод, зарим нь тухай улсын амжиргааны түвшингээр тооцон бодож гаргаж ирэх гээд янз бүр байдаг юм байна. Ямартай ч манай улсын сарын дундаж цалин 786 мянга гэснийг ам.долларыг 1800 гэдэгт хуваавал 436 ам.доллар болж байна. 1 кВт цахилгааны үнийг янз бүрийн эх сурвалжуудад бас л янз бүрээр харуулсан байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн сайтан дээр 150 кВт хүртэлх хэрэглээтэй айл өрхүүд 1 кВт.ц цахилгааныг 85 төгрөг 70 мөнгөөр тооцдог, сарын хэрэглээ нь 150 кВт.ц-аас давдаг өрхийн 1 кВт.ц цахилгааныг 103 төгрөг 60 мөнгөөр тооцдог гэсэн байна. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны сайт дээр 150 кВт.ц хүртэлх хэрэглээтэй айл өрхийн 1 кВт.ц цахилгааныг 94 төгрөгөөр тооцогдог бол 150 кВт.ц-аас дээш хэрэглээтэй айл өрхийнхийг 113 төгрөгөөр тооцогдог гэсэн байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийг хэрэглэгчидтэй тулж ажилладаг тул сайт дээрх мэдээллийг нь үнэ гэж үзвэл

Рейтинг

Улс

1 кВт.цаг дундаж үнэ /төгрөгөөр/

Иргэдийн дундаж цалин. Ам.доллараар

?

Монгол

84,70

436


Улс оронд цахилгааны үнэ янз бүр байгаад олон хүчин зүйл нөлөөлжээ. Тухайн улс нөхөн сэргээгддэг, “ногоон” цахилгаан хэдий чинээ их ашиглана тэр хэмжээгээр цахилгааных нь үнэ өндөр болж гарчээ. Жагсаалтын нэгдүгээрт орсон Дани нь цөмийн цахилгаан станцаас татгалзахтай зэрэгцэн нөхөн ногоон цахилгаан станцуудыг дэмжих бодлого явуулж байгаа. Энэ салбар нь зардал ихтэй тул төрөөс тэтгэлэг, дэмжлэг авахаас өөр аргагүй. Иймд иргэд нь цахилгааныхаа үнийг өндөр байлгаж, түүнээс авдаг татвараар ногоон цахилгааны салбараа дэмжихийг өөрсдөө зөвшөөрсөн байдаг. Данид цахилгааны үнийн 60 хувийг улсын татвар эзэлдэг. Герман мөн л цөмийн станцуудаас татгалзан ногоон цахилгаан станцыг дэмжих хөгжүүлэх бодлого явуулж байгаа.

Харин жагсаалтын сүүлд орсон ОХУ, Украин хоёр усан цахилгаан станц, цөмийн цахилгаан станц олон болохоор үнийг ийм хямд байлгах боломжтой байдаг аж. Цахилгааны үнийг багасгахад нөлөөлдөг бас нэг зүйл нь станцуудыг шатдаг хий рүү шилжүүлсэн байдал. Орос нь шатдаг хийн олборлолт нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг улсын нэг болохоор энэ байдал мөн л цахилгааны үнийг хямд барихад нөлөөлдөг байх. Мөн цахилгааны үнэ хямд байгаа улсууд иргэдийнхээ амжиргааны түвшинг харгалзан үзэж айл өрхийн цахилгааны үнийг бодлогоор хямд барьж, цахилгаан үйлдвэрлэгчдэд төрөөс татаас үзүүлдэг байна.

Исландын хувьд галт уулын орон гэдэг бөгөөд газрын гүнд халуун усыг түшиглэсэн буюу геотермал цахилгаан станцтай тул цахилгааны үнийг хямд байлгах боломжтой.


0 Сэтгэгдэл
436 dollar dundaj bailaa geed dundjaas dooguur ni ih bna 600000 togrog avdag hun 316 dollar shuu dee heniig hentei haritsuulaad bna
xaa bsan baruuntai yum l bol xaritsuulax yum teneg bhaa bichsen gar end bol mongoltoi xaritsuulaach dee
43 доллар чинь 81700 төг болж байна. Ийм цалин байхгүй ш дээ! Мэдээ бичих гэж байгаа бол үнэн юм бичмээр юм.
Цагийн дундаж цалин гэсэн нүдний мэдээлэл алдаатай. Ямар ч харилцах боломжгүй байна.
Сарын цалин 436 ам доллар
Хамгийн их уншсан