Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гар бөмбөгнөөс цэргээ хамгаалж амийг нь аварсан хурандаа Оросын баатар

Өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр Свердловск мужийн Лесной хотын ойролцоох буудлагын талбайд цэргийн хээрийн сургууль хийж байтал нэг бага түрүүч цэнэгийг нь мулталсан гар бөмбөг алдсан байна. Үүнийг харсан ангийн нь захирагч хурандаа Серик Султанбаев дэлбэрэлтийг өөрийнхөө биеэр халхалж    залуу цэргийнхээ амийг аварчээ.
Хурандаа өөрөө гар бөмбөгний хэлтэрхийнээс олон тооны шарх авч нэг нүдээ алдах шахсан бол баруун гарын нь хоёр хурууг тайрсан байна. Москва муж дахь  ОХУ-ын Дотоодын цэргийн эмнэлэгт хэвтэж байгаа тэрээр нийтдээ 11 мэс засал хийлгэсэн ч одоо дахиад таван мэс засал хийлгэх шаардлагатай гэнэ. Гэхдээ эмч нарын хэлж байгаагаар бол хамаг аюул ард хоцорч одоо амь насанд аюулгүй болжээ.

Саяхан түүний төрсөн өдрөөр ОХУ-ын Дотоодын цэргийн ерөнхий командлагчийн орлогч хурандаа генерал Виктор Золотов очсон бол ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын баатар цол шагнасан байна.

0 Сэтгэгдэл
yostoi baatar er, eruul enhiig husie
Улс түүний ерөнхийлөгч нар хурдан ажиллаж байна.баатар баатараараа төрдөг.
Bi uuruu ofitser hun l dee gehdee ene hun bol jinhene ofitser. Mongolin ofitser bargiin yumni umnu uvdug suhruhgui gej bi boddog yum gehdee ene hunii umnu bol bi suhurch boloh yum shuu
гэтэл манай дарга нар байсан бол яах болоо.шууд л зугтана даа хахаха.энэ нөхөрт монгол удмын цус байнаа байна.гэхдээ эртний монголынх шүү.эдгүү үеийн монголчууд биш ээ
hurdan edgeerei" kirkiz hun ym bolu"
ҮҮЛЭН ҮСТИЙН ХАЖУУД Ч БААТАР ЮМ АА
mujik
mujik
Үнэхээр жинхэнэ эр хүн сайн дарга байна.
Монголд ийм тохиолдол байдаг. Эрдэнэтийн цэргийн ангийн офицер цэргээ авараад өөрөө өрөөсөн хөлгүй болсон. Сүүлд нь нябо хийж байсан нэг ах бий.
агуу
Jinhene baatar hurdan edgeerei baharhaj bna
Хамгийн их уншсан