Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын халтиргаатай тэмцэхэд архины үйлдвэрлэлийг түшиглэнэ


Архи, виски, спиртийн үйлдвэрт ашигладаг арвайн буудайны үлдэгдлийг замын мөстөлттэй тэмцэхэд ашиглах саналыг Америкийн эрдэмтэд гаргажээ. Замын мөстлөгөтэй үр ашигтай тэмцэх зорилгоор Вашингтоны их сургуулийн судлаачдын гаргасан энэ болон бусад инновацийн талаар "Time" сэтгүүлд бичжээ.

Архины үйлдвэрт ашигласан үлдэгдэл арвайн буудай нь замын мөстөлтийг арилгахад давсыг орлож чаддаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Үүнээс гадна хүрэн манжин ба томатны шүүсийг мөстөлтийн эсрэг ашиглахыг санал болгож.

Замын мөстөлтийг арилгахдаа давс ашиглах нь байдлыг улам л муутгахаас цаашгүй нөлөөтэйн дээр тээврийн хэрэгсэл болон байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг гэж Вашингтоны эрдэмтэд үзжээ.

Судалгааг удирдан хийсэн тус сургуулийн эрдэмтэн Сяньмин Ши нь "Америкийн байгаль орчныг хамгаалан агентлагийн 2013 гарагсан судалгаанаас үзвэл Дорнод эргийн дагуух гүнийн усанд натри ба хлоридийн түвшин эрс нэмэгдсэнд сэтгэл түгшиж байгаагаа мэдэгдсэн" гэж онцолсон байна. Натри ба хлор нь зам дээр асгадаг давсны найрлагад ордог.


АНУ-ын Засгийн газар замын цас, мөсийг арилгахад 2,3 тэрбум ам.доллар, дагалдах арга хэмжээнд таван тэрбум ам.доллар зарцуулдаг байна. Дагалдах арга хэмжээнд давс асгасны дараа идэгдэж эвдэрсэн замын гадаргыг нөхөн сэргээх ажлыг оруулдаг.

Сяньмин Шигээр удирдуулсан судалгааны хэсэг нь цацаж байгаа давсны хэмжээг тохируулан өөрчилдөг мэдрэгч бүхий мөстлөгийн эсрэг бодис цацагч боловсруулж байгаа аж. Судалгааны удирдагч "Замын тухайн нэг хэсэгт хамгийн тохиромжтой байдлаар давс, элс, хайлуулагчийг ашиглаж байх нь манай судалгааны эцсийн зорилго юм" гэжээ. Мөстөлтийн эсрэг ашиглаж байгаа давсны хэмжээг багасгах бас нэгэн шалтгаан байгаа нь санхүү. Тухайлбал, Америкийн хойд мужуудад зам дээр цацдаг давсны хомсдол үүссэнээс болж үнэ нь 30 хүртэл хувиар өсчээ.

Энэ судалгааг АНУ-ын Тээврийн яам,Вашингтоны улсын их сургууль, Фэрбенкс дэх Аляскийн их сургууль, Монтанагийн улсын их сургуулийн дэмжлэгтэйгээр явуулж байгаа юм байна.








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан