Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын уурхайд түймэр гарч олон хүн амиа алдажээ


Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн нүүрсний уурхайд түймэр гарсны улмаас 24 уурхайчин амиа алдаж, 52 нь шархадсан тухай "Синьхуа" агентлаг мэдээлж байна.

Уурхайг эзэмшдэг "Fuxin Coal Corporation" компани түймэр гарах болсон шалтгааныг хэлээгүй ч эхний ээлжинд өөрийн  мэдлийн бүх уурхайг хааж хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгахаар болсон мэдэгдэж.

Хятадын уурхайнууд ослынхоо тоогоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Уурхайд гарсан ослын улмаас жил болгон  хэдэн мянган уурхайчин амиа алдаж, шархадаж байдаг. Энэ талаар Хятадын эрх баригчид хүчтэй шүүмжлэлд өртдөг тул сүүлийн үеэс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ аваагүй олон зуун уурхайг хаах, хүний амь нас хохирсон осол гарсан тохиолдолд уурхайн эзэмшигч, гүйцэтгэх захирал гэх мэт удирдах шатны хүмүүстэй хатуу хариуцлага тооцдог болж эхэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан