Их Британийн эрх баригчид "ганц бие" буюу ямар нэгэн бүлэглэлийн гишүүн бус, бие даасан алан хядагчдын аюулаас сэргийлэх ажиллагаанд ойрын хоёр жилийн хугацаанд 130 сая фунт нэмж зарцуулахаар болсон тухай Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ.
Английн цагдаа нар энэ жил иймэрхүү ганц бие" алан хядагчдын хийхийг завдсан таван ч алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэж чадсан байна. Ямар нэг бүлэглэлд хамааралгүй, холбоо харилцаагүй, алан хядах ажиллагааг зөвөн бие даан ганцаар бэлддэг, далд байдаг тул иймэрхүү хэрэгтнүүдийг илрүүлэх, тэр тусам алан хядах ажиллагаанаас нь урьдчилан сэргийлэх маш түвэгтэй байдаг аж.
Өнгөрсөн аравдугаар сарын 22-нд Канадын төвд хүндэт харуулын цэргийг буудаж, дараа нь парламентын байр руу нэвтрэн гал нээн буудалцааны үеэр алагдсан Мишель Зихаф Бибо гэгч нь мөн л "ганц бие", лалын ямар нэг бүлэглэлтэй холбоогүй байсан байна. Энэ мэтээр сүүлийн үед ганц бие алан хядагчдын аюул өмнөх жилүүдийнхээс олон дахин өссөн аж.