Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын армид Apple компанийн iPhone ашиглахыг хориглов

Орос улсын Армийн цэргийн хэлтсүүд шинэ цэргүүдэд Apple смартфоноо гэртээ үлдээхийг санал болгоод байна.

ОХУ -ын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдээллийн  “халуун шугам” утсаар  шинэ цэргүүдийн төрөл төрөгсдөд Америкийн  Apple компанийн бүтээгдэхүүнээс бусад ямарч гар утас Армид авч явах боомжтой  тухай анхааруулж байна. Ийм  хязгаарлалт хийсэн тухай Москвагийн цэргийн хорооны төлөөлөгч уламжилсныг “Известия” сонин өнөөдрийн дугаартаа өгүүлжээ.  
“iPhone ашиглахыг хорьсон” гэж халуун шугамын” ажилтан тайлбарлжээ.  Гэхдээ iPhone-оос өөр ямар ч гар утсыг ашиглаж болно. Энэ бол  цэвэр америкийн Apple компаний бүтээгдэхүүнийг хориглосон заалт” гэжээ.  
“Apple”-ийн утсыг хугацаат цэргийн алба хаагчдад ашиглахыг далдуур хориглох болсон нь цэргийн  үйл ажиллагаа  болон байрлалаа солихыг тагнаж байж болзошгүй  гэдгээр тайлбарлаж байгаа аж. Сонирхуулахад , өмнө нь Оросын Армид  хугацаат цэргийн алба хаагчдад гар утас барихыг тэр бүр зөвшөөрдөггүй байжээ. Гар утас хэрэглэх боломжтой тухай шийдвэрийг тухайн ангийн захирагч  гаргаж байсан юм. Гэсэн ч , өнөөдөр  Оросын Армид Apple iPhone ашиглахыг хориглосон явдал нь АНУ, Орос улсын  эсрэг аваад байгаа хориг арга хэмжээнүүдтэй шууд холбоотой нь хэн бүхэнд ойлгомжтой юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан