Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Афганистанд амиа золиослогч олон хүний аминд хүрлээ

Афганистанд амиа золиослогч алан хядагч гарбөмбөгийн тэмцээний үеэр бөмбөг тэсрэх бодис дэлбэлсний улмаас хамгийн цөөндөө 50 хүн амиа алдаж, 60 гаруй хүн янз бүрийн гэмтэл шарх авсан байна.

Афганистаны эрх баригчдын мэдээлснээр алан хядах ажиллагаа тус улсын зүүн хэсэгт байдаг Пактик мужид болсон байна. Волейболын тэмцээнд тус мужийн багууд оролцож байжээ.

Мужийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж байгаагаар амиа зүлиослогч этгээд тэмцээн үзэхээр ирсэн хүмүүсийн хамт мэдэгдэлгүй нэвтрэн ороод тэсрэх бодис дэлбэлжээ.

Олон улсын цэргийн хүчин энэ жилд багтан дийлэнх албан хаагчдаа гаргах гэж байгаатай холбоотойгоор Талибан хөдөлгөөн сүүлийн үед үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлээд байгаагийн нэг илрэл нь энэ мэт алан хядах ажиллагаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан