Өнгөрсөн хоногуудад АНУ-д ийм үед байдаггүй их хэмжээний цас орсны дараагаар огцом дулаарлсан үүдсэн шар усны үер бууж магадгүй байгаа тухай тус улсын цаг агаарыны албанаас мэдээллээ.
Одоогоор үеийн анхааруулгыг нью-Йорк мужийн Эри, Чатакуа, Каттарагус тойрог, Мичиган мужийн Жиннеси, ба Пенсильвани мужийн Вайоминг тойргуудад явуулаад байгаа аж.
Энэ сарын 19-22 өдрүүдэд Эри тойргин Буффало хотод 214 см зузаан цас орсон нь бүтэн жилийн дунджаас ялихгүй бага үзүүлэлт юм.
Цар орохыг даган хүчтэй шуурга болсон байна. Ийм нөхцөлд богино хугацаанд их хэмжээгээр орсон цасыг цэвэрлэх гэж яваад зүрх нь дийлээгүй, мөн хүчтэй шуурганд дайрагдан осгосны улмаас 13 хүн амиа алдсан байна.
Одоогоор их хэмжээний цас авчирсан агаарын хүйтэн фронт Их Нууруудын орчмыг зүгэлсэн байна. Гэтэл хүйтрэлт намдахтай зэрэгцэн огцом дулааралт болж бороо орж магадгүй болсон байна.
Байшингийн дээвээр дээр их хэмжээгээр бөөгнөрсөн цас бороо орох үед их хэмжээний ус шингээн жингээ огцом нэмдэг аж. Үүнээс болж зарим байшин барилгын дээвэр хүндийг даалгүй нурж магдгүй болсон байна. Одоогоор цасыг даалгүй дээвэр нурсан хэрэг Нью-Йорк мужид 30 бүртгэгдсэн ч азаар хүний амь нас хохироогүй аж.
Үер болж болзошгүй газрууд руу эрх баригчид резинэн завь, усны шахуурга, элстэй шуудай зэргийг явуулаад эхэлсэн байна.
1921 онд АНУ-ын Колорадо мужийн Сильвер Лейк хотод 24 цагийн турш орсон цас 192 см зузаан цасан давхарга үүсгэсэн байдаг.