Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын дайралтаас хамгаалахын тулд нуувч барьсан хүнийг баривчилжээ


Германд Оросын зүгээс хийж болзошгүй цөмийн зэвсгийн цохилтоос хамгаалахын тулд өөрийн хөрөнгөөр төмөр бетонон нуувч барьсан цахилгаанчин эрийг цагдаа нар саатуулсан байна. Цагдаа нар цахилгаанчин эрийг төмөр бетонон нуувч барилаа гэж саатуулсангүй харин тэр нуувчиндээ их хэмжээний зэвсэг, сум, тэсрэх бодис хууль бусаар хуримтлуулан хадгалсан гэж буруутгажээ.

Цагдаа нар цахилгаанчины барьсан нуувчийг эвдэж орохын тулд гурван хоногийн турш ханыг нь тусгай хэрэгсэл, төхөөрөмжөөр балбажээ. Нуувчин дотроос цагдаа нар хоёр автомат, 80 ширхэг винтов, 60 гар буу, 20 мянган сум, тэсрэх бодис үйлдвэрлэхэд шаардлагатай 40 кг хориотой бодис хураан авчээ.

Цахилгаанчин эр Бавари мужийн Регенсбургийн ойролцоох Кельхайм нэртэй жижигхэн хотод амьдардаг. Тэрээр өөрийн амьдардаг байшингийн хонгилын өрөөн томруулан бэхжүүлэх замаар төмөр бетон нуувч байгуулсан байж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан