Энэ тухайн тус улсын Ерөнхийлөгч Бениньо Акино мэдэгдлээ. 91 тэрбум филиппин песо буюу ойролцоогоор хоёр тэрбум гаруй ам.долларыг 2017 оныг хүртэлх гурван жилийн дотор байлдааны шинэ зэвсэг, техник, сум, тусгай тоног хэрэгсэл худалдан авахад зарцуулахаар болжээ.
Авах зэвсэг хэрэгслийн дотор агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, цэргийн тээврийн С-130Т онгоц, далайн эргүүлийн онгоц, дайрагч онгоц, шумбагч эсэргүүцэгч нисдэг тэрэг, десантын болон дайрах усан онгоцууд авах аж. Мөн цэргийн холбооны хэрэгсэл, шөнийн харааны систем, тусгай сум хэрэгсэл зэргийг авах аж.
Сүүлийн дөрвөн жилийн дотор Филиппиний Батлан хамгаалахын зардал улам нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2010 оноос хойш Филиппин нь "FA-50 Golden Eagle" дайрагч онгоц, олон зориулалттай нисдэг тэрэг "Bell 412", "UH-1 Iroquois", агаараас цохилт өгөх "AW109" онгоц болон эргүүлийн усан онгоц зэргийг худалдан авахад 41,4 тэрбум филиппин песо зарцуулаад байгаа.
Харьцуулахад, Филиппин нь 1992-2010 онуудад шинэ байлдааны зэвсэг худалдан авахад нийт 33 тэрбум песо зарцуулж байсан аж.
Бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж лалын хэт явцуу үзэлт алан хядагчдын үйл ажиллагаа идэвхжсэн, Хятадтай булаацалдаж байгаа эзэнгүй арлуудыг тойрсон байдал ээдрээтэй болсон. Хятад шинэ зэвсэг техник ихээр худалдан авах болсон зэргээс үүдэн Филиппинийг ийнхүү Батлан хамгаалах салбараа шинэ техник, зэвсэглэлээр хангахад онцгой анхаарах болсон гэж шинжээчид үзэж байна.