Өчигдөр Америкийн Охайо мужийн Кливленд хотод цагдаа нар 12 настай өсвөр насны жаалыг буудаж шархадуулсан байна. Хүүхдийн тоглоомын талбай дээр буу барьсан эрэгтэй явж байна гэсэн мэдээгээр цагдаа нарыг ирэхэд 12 настай жаал байж. Түүнд гараа өргөхийг тушаахад хүүхэд биелүүлээгүй төдийгүй бүснийхээ араас буутай төстэй зүйл гаргаж ирэхийг оролдсон байна. Ийм нөхцөлд цагдаа нар дүрмийн дагуу гал нээж хүүг их бие тус газар нь онож шархадуулжээ. Хүүд яаралтай тусламж үзүүлэн хагалгаа хийсэн байгаа гэнэ. Харин түүний гаргаж ирэхийг завдсан буутай төстэй зүйл нь хуванцар үрлээр бууддаг хий буу, страйкбол тоглоход зориулагдсан гар бууж байж.
Албаны хүмүүс хүүг буудсан цагдаа нарын дүрэм журмын дагуу хариуцлагатай ажилласан гэж магтсан байна.