Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украин мөнгө байхгүйн улмаас сөнөөгч онгоц авахаас татгалзлаа


Украины эрх баригчид хангалтгүй санхүүжилт, боловсон хүчний дутагдлаас болж олон асуудалтай тулгарсаар байна. Тухайлбал, Канад улс Цэргийн нисэх хүчнээ сайжруулах хүрээнд өөрт нь хэрэггүй болж, нислэгээс халагдаж байгаа хуучирсан "F/A-18" сөнөөгч бөмбөгдөгч онгоцыг Украинд үнэ төлбөргүй шилжүүлэх өгөх тухай мэдэгдэж байсан. Гэвч Украин хэдий үнэгүй өгч байгаа ч гэсэн эдгээр онгоцыг авахаас татгалсан байна. Шалтгаан нь хоёр төрлийнх. Нэг нь, энэ төрлийн онгоц жолоодоход бэлдсэн нисгэгч байхгүй. Украины нисгэгч бүр Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн "МиГ", "Су" онгоцуудыг жолоодоход л бэлтгэгдсэн байдаг. Хоёрдугаарт санхүүжилт байхгүй. Украины Батлан хамгаалахын сайдын орлогч байсан Л.Поляков энэ талаар хэлэхдээ "Ийм онгоцны ганц нисгэгчийн хэвийн ажлыг хангахын тулд тусгайлан бэлдсэн хэдэн мянган хүн ажиллаж байдаг", өөрөөр хэлбэл тэр олон мянган хүнийг бэлдэх, цалин хөлсийг төлөх, нисгэгдээ дахин бэлдэх хөрөнгө мөнгө байхгүй гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан