Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд газар хөдлөлтийн улмаас 57 хүн гэмтэжээ


Японы Хоншү арлын төв хэсэгт очигдөр газар хөдлөлт болсны улмаас 57 хүн гэмтэж, бэртсэн тухай "NHK" агентлаг мэдэгдлээ. Газар хөдлөлтийн төв нь Нагано мужийн Омати хотын орчим газрын гүнд 10 км-ийн дор байрласан байна. Газар хнөдлөлтийн чичиргээ нь Японы 47 мужийн 27-д нь мэдэгдэж байжээ. Эдгээрийн дотор осол гарсан "Фүкүшима-1" цөмийн станцын орчимд чичиргээ мэдэгдсэн ч ямар нэг осол, эвдрэл нэмж гараагүй аж. Зарим тосгодуудад цэвэр усны хангамж эвдэрсэн ч аврагчид цэвэр усаар хангах ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Газар хөдлөлтийн улмаас цунамийн аюул үүсээгүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан