Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн цэргийнхэнд ухаалаг утас ашиглахыг хоригложээ


Польшид хээрийн сургуульд оролцохоор ирж байгаа британийн цэргийн албан хаагчдыг ухаалаг утас, ноотбүүк ашиглахыг хоригложээ. Учир нь, хувь хүний хэрэглээний утас, компьютер нь ОХУ-ын тусгай албад олз болох магадлал өндөр гэжээ.Батлан хамгаалах яамны мэдлийн комп, утас бол хамгаалж чадна харин хувь хүнийхийг бол чадахгүй гэж үзсэн юм байна.Польшид болж байгаа хээрийн сургуульд оролцохоор 1300 цэргийн албан хаагч, "Challenger" танк, "Warrior" хуягт оролцож байгаа аж.

Үүний дээр Их Британийн мэдээлэл хариуцсан комиссар  Кристофер Грем ОХУ-ын эрх баригчдад хандан айлуудын өрөөн доторхыг онлайн харуулдаг сайтыг хаахыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл Путин, Медведев хоёрыг айлуудын өрөөнд байдаг веб камерыг эвдлэн нэвтэрч иргэдээ хянадаг гэж буруутгажээ. Тэр сайтыг нь хэн байгуулсан, оросууд мөн эсэх нь тодорхойгүй байхад шууд буруутгаад эхэлж байгаа нь хачирхалтай. Өөрсдийнх нь хакерууд тийм сайт байгуулсан бол яах болж байна?

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан