Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлигын хэргээр хоригдсон хүн 2 сая еврогийн барьцаагаар суллагджээ

Хорватын Загреб хотын дарга Милан Бандичийг авлтгын хэргээр өнгөрсөн аравдугаар сарын 19-нд баривчлан саатуулсан юм. Түүнийг “албан тушаалаа ашиглаж худпалдааны байгууллагад нөлөөлөн их хэмжээний авлига авсан” гэж буруутгасан юм байна. Харин өнгөрсөн лхагва гарагт түүнийг барьцаагаар суллах шийдвэр гаргахад тэрээр Хорватын түүхэнд байхгүй барьцааны хөрөнгө хоёр сая евро төлж гарчээ.
Үүний өмнө Хорватад ерөнхий сайд асан Иво Санадер 1,6 сая евро төлж барьцаагаар суллагдаж байссан  тохиолдол бий ч энэ удаагийнх нь дээд амжилт болж байна. Иво тэгэхэд хувийн эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөө оруулан төлж байжээ.
Милан Бандич хотын даргаар хэд хэдэн удаа сонгогдон ажиллаж байсан нэгэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан