“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Ким Чен Ун Орост айлчилж магадгүй
ОХУ-д айлчилж байгаа БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв Хорооны Улс төрийн товчооны тэргүүлэгч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Чхве Рён Хэг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзжээ.
Чхве Рён Хэ оросын ерөнхийлөгчид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны илгээлтийг гардуулсан байна.
Илгээлтийн хэмжээ нь ер бусын байгаагаас үзэхэд Умард Солонгосын удирдагч Москвад айлчлах гэж байгаа, түүний бэлтгэлтэй холбоотой асуудлууд байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
АНУ болон НАТО-гийн орнууд жижигхэн БНАСАУ, том ОХУ-д үзүүлж байгаа дарамт нь энэ хоёр орныг барууны болон олон улсын байгууллагын дарангуйллын эсрэг хамтран ажиллахад хүргэж байгаа юм.
Үүний зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж хөгжин саяхан хоёр улс гадаад худалдаандаа рублийг төлбөрийн хэрэгсэл болгож байхаар тохироод байгаа. Мөн Транссолонгосын төмөр зам байгуулж транссибирийн замтай холбох, оросоос хийн хоолой тавих гээд том том төслүүд хамтран хийхээр ярьж байгаа юм.
Хэрэв Умардын удирдагч Ким Чен Ун ОХУ-д айлчилбал Крымыг Орост нэгтгэсэн асуудал ярианы гол сэдэв болж мэдэх юм. Энэ талаар Пхеньян хэдийнээ санаагаа илэрхийлээд байгаа.
ОХУ-д суугаа БНАСАУ-ын Элчин сайд Ким Ен Же өнгөрсөн гуравдугаар сард Киевт болсон төрийн эргэлт, Крымд болсон бүх нийтийн санал асуулгын талаар “Украинд болж байгаа сүүлийн үеийн түгшүүрт үйл явдал нь АНУ болон Барууны орнуудын эртнээс бэлтгэсэн ажиллагаа юм. Энэ нь тусгаар тогтносон улс, ард түмнийг хэрхэн бусниулж болдгийг харуулж байна” гэсэн юм.
Харин тавдугаар сард “Завтра” сонины ерөнхий редактор Александр Прохановыг умард Солонгосын нийслэлд зочлох үеэр БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдйин дарга Ким Ен Нам “Крым орост нэгдсэн нь шударга хэрэг гэж бид үзэж байна. Крымд орос хүмүүс амьдардаг. Бүх орос хүмүүс хамт л амьдрах ёстой. Орос улсыг бэхжүүлэхийн төлөө Ерөнхийлөгч Путины явуулж байгаа бодлогыг бид дэмжиж байна. Америкийн империализмын эсрэг хийж байгаа тэмцэлдээ амжилт олохыг хүсч байна” гэж мэдэгдэж байсан юм хэмээн http://www.apn-spb.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл